ДЭЛХИЙ

Гурван долоо хоногийн зайтай бүрэлдэж төрсөн ИХРҮҮД

Их Британи улсын иргэн Ребекка Робертс маш ховор тохиолдлоор гурван долоо хоногийн зайтай жирэмсэлж, хоёр хүүхэд өлгийдөн авсан байна. 39 настай Хатагтай Робертс Ноа хүүгээ тээж байх үед дахин үр тогтож Розали охин нь бүрэлдсэн юм. Уг ховор үзэгдлийг “superfetation” хэмээдэг ажээ.

Ноа хүү болон Розали охиныг ихрүүд гэдгийг мэдэхэд танд гайхшрах мэдрэмж төрж магадгүй. Хэдийгээр нэг өндгөн эсээс бүрэлдээгүй боловч нэг өдөр мэндэлсэн учир энэ ховор үзэгдлээр төрсөн хүүхдүүдийг ихэр гэж үздэг юм. “Healthline” сайтад мэдээлснээр бол “superfetation” нь хүмүүст маш ховор тохиолддог аж. Учир нь гэвэл хоёр удаа амжилттай үр тогтохын тулд болох магадлал нь бага гурван ширхэг үйл явдал дараалж өрнөх ёстой гэнэ.

1. Жирэмслэлтийн үед өндгөвчөөс өндгөн эс ялгаран гарах

Жирэмслэлтийн үед ялгардаг хормонууд дахин өндгөн эс ялгарахаас сэргийлдэг тул энэ явдал болох магадлал бага юм.

2. Хоёр дахь өндгөн эс эр бэлгийн эстэй нийлж үр тогтох

Энэ явдал ч гэсэн болох магадлал маш бага. Учир нь нэгэнт жирэмсэлсэн эмэгтэйн умайн хүзүү эр бэлгийн эс орохоос хамгаалдаг салст ялгаруулдаг юм. Энэ салст нь жирэмслэлтийн үед ялгардаг хормоны их хэмжээгээр үүссэний үр дүнд тогтдог.

3. Үр тогтсон эс умайн хананд бэхлэгдэх ёстой

Умайн хананд бэхлэгдэхийн тулд жирэмслэлтийн үед ялгардаггүй хормон үүсэх ёстой юм.

Ийм гурван үйл явдал дараалж өрнөх ёстой тул бараг л боломжгүй гэхэд болно. Харин “superfetation” тохиолдсон эмэгтэйчүүдийн ихэнх нь үргүйдлийг эмчлэх эм хэрэглэж байсан аж. Хатагтай Робертс ч гэсэн ийм төрлийн эм ашиглаж байсан бөгөөд үүний үр дүнд жирэмсэн байхад нь дахин нэг өндгөн эс ялгарахад нөлөөлсөн байж магадгүй юм.

Эх сурвалж: Healthline, Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button