Нийгмийн

Монгол эмэгтэй шүүгч олимпод шүүгчээр ажиллах эрх анх удаа авлаа

Топ спортын төрлүүдэд шүүгчээр ажиллан, монгол хүний ур чадварыг дэлхийд гайхуулж яваа цөөнгүй шилдэг манай улсад бий. Тэдний нэг нь жүдогийн, IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг.

Сар шинийн өдрүүдэд баяртай мэдээ дуулгахад, тэрбээр Токиогийн олимпын наадмыг шүүх эрх авчээ. Монголын спортын түүхэнд анхны эмэгтэй шүүгч олимпод жүдо бөхийн төрлөөр оролцох эрхтэй боллоо.

Монголын жүдо бөхийн холбооны менежер И.Отгонбаярын хань тэрбээр 2017 онд жүдогийн ДАШТ-ийг шүүсэн Монголын анхны эмэгтэй шүүгч болсон юм.

Түүхэн амжилтын эзэн Т.Энхцэцэг 2018 онд “Бөртэ чоно” наадмын шилдэг шүүгчээр шалгарсан билээ. Насанд хүрэгчдийн ДАШТ-ийг сүүлийн гурван жил дараалан шүүсэн тэрбээр 2020 онд чансаагаараа бусад орны жүдогийн шүүгчдийг тэргүүлж, дэлхийн шилдгээр тодорсон .

Жүдогоор барилдаж байхдаа бэртлийн улмаас зодог тайлсан Т.Энхцэцэг 15 жилийн дараа буюу 2016 онд ахмадын дэлхийн аварга болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2 сар 13, 2021 10:16

Бушуухан монгол шүүгчийг өөр шүүгчээр солих хэрэгтэй. Монголчууд хахууль авдаг шудрага бус тэнэг хүмүүс гэдгийг Монгол улсыг нь хараад мэдэж болно.

Urnaa
Urnaa
2 сар 13, 2021 10:55

Denduu mundag gaihamshigtai baharhaj bn yasan saihan medee be

Зочин
Зочин
2 сар 13, 2021 11:17

Хэдэн цаастай бол. Баригдаж болохгүй

Иргэн
Иргэн
2 сар 13, 2021 11:27

Мундаг байна

Зочин
Зочин
2 сар 13, 2021 23:08

Хахууль авч л болдоггүй юм шүү.Энэ дэлхийн хэмжээний шүүлт шүү гэж...

Холбоотой мэдээ

Back to top button