ДЭЛХИЙ

AMNESTY: БНХАУ “КОВИД-19”-ийн дэглэмийг зөрчсөн иргэнийг цаазаар авсан

2020 онд коронавирусийн халдвар дэгдэхэд Хятад улс “КОВИД-19”-ийн дэглэмийг тогтоон үүнийг зөрчсөн хүмүүст хуулийн хариуцлага тооцох болсон. Халдвар авсан өвчтөнүүд болон гадаадаас ирж буй сэжигтэй тохиолдол болсон хүмүүс тусгаарлалтын дэглэмийг зөрчиж, өөрийн халдвар авсан тухай нуун дарагдуулах, худал мэдээлэл өгсөн тохиолдолд зохих шийтгэл оноож эхэлсэн байна. Мөн халдвартай хүнийг тээвэрлэсэн жолооч гэх мэт хүмүүс тусгаарлалтад орж эмчлүүлэхээс татгалзвал шийтгэл оноох шийдвэр тус улс гаргасан.

Тэгвэл Ковидийн дэглэмийг зөрчигчдөд оноох хамгийн дээд ял нь цаазаар авах байжээ. Amnesty International байгууллага мэдээлэхдээ нэг хүн Ковидийн дэглэмийг зөрчсөнийхөө төлөө цаазаар авахуулсан хэмээсэн байна.

Өнгөрсөн жил цар тахал гарснаас хойш дэлхий даяар цаазаар авах ял оноон гүйцэтгэх тохиолдол буурсан. Гэвч зарим улс 2019 онтой харьцуулахад өнгөрсөн жил цаазын ял гүйцэтгэх тохиолдлоо ихэсгэсэн байна. Тухайлбал Египет улс 2019 онтой харьцуулахад 2020 онд цаазын ялыг гурав дахин их гүйцэтгэжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button