НИЙГЭМ

ҮБСХ: Допинг хэрэглэсэн хоёр бөхийн нэгээс 4 төрлийн сэргээшийн бодис илэрсэн

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд барилдсан бөхчүүдийн хоёроос нь допинг илэрсэн гэх мэдээлэл олон нийтэд цацагдаад буй. Тэгвэл Үндэсний баяр наадмын комиссын Бөхийн комиссын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн болон холбогдох албан тушаалтнууд өнөөдөр /2019.08.12/ мэдээлэл хийлээ.

-В СОРЬЦЫН ШИНЖИЛГЭЭ ГАРСНЫ ДАРАА ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДИЙН НЭРСИЙГ ЗАРЛАНА-

"Тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Монгол Улсын хувьд Солонгос руу шинжилгээгээ явуулж авдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 32 лаборатори бий.

Шинжилгээ авсан бөхчүүдийн 14-өөс нь илрээгүй, хоёроос нь илэрсэн. Нэгээс нь нэг төрлийн, нөгөө нэгээс нь дөрвөн төрлийн сэргээшийн бодис илэрсэн.  Наймдугаар сарын 8-нд хоёр бөхтэйгээ холбогдсон. Нэг нь 9-нд, нэг нь өчигдөр хариутайгаа танилцсан. 10 хоногийн дотор В сорьцийн шинжилгээ өгье гэдэг хариугаа өгөх ёстой. Одоогоор хоёр бөх ямар нэгэн хариу хүсэлт өгөөгүй байна.

В сорьцод хийх шинжилгээний төлбөрийг хариуцагч өөрөө хийнэ гэсэн баяр наадмын Хувийн нууц ба хувийн нууцыг хамгаалах хууль байдаг. Тийм учраас бид нэрийг нь ил зарлах боломжтой. Энэ хоёр бөх 10 хоногийн дотор В шинжилгээнд хамрагдах ёстой. Нэг бол сэргээшийн хариуг хүлээн зөвшөөрөх гэсэн сонголт байгаа. Хоёр бөх өөрсдөө хүсэлтээ гаргаад сорьцийн шинжилгээ хийлгэх эрх нь өөрсдөд нь байна.

Шинжилгээгээ өгсний дараа нэрсийг нь ил болгох боломжтой. Хамгийн сүүлчийн хугацаа наймдугаар сарын 19-н гэсэн үг. Хэрэв наймдугаар сарын  19-н хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй бол бид зарлах юм. Бид хариу авснаас 10 хоногийн дотор тухайн бөхөд мэдэгдэх ёстой байсан. Тиймээс бид тухайн бөхчүүдэд мэдэгдсэн байгаа. Харин допинг илэрсэн хоёр бөхөд утсаар болон хариу бичгийг өөрийн биеэр хүргүүлсэн” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button