УЛС ТӨР

Маргааш УДШ АН-ын хоёр толгойны нэгийг “цавчина”

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Улсын дээд шүүхийн хуралдаан товлогдсон байна. Хуралдаанаар АН-ын хоёр даргын хэнийг нь албан ёсоор батламжлахын шийдэх юм.

АН удирдлагын хувьд хоёр хуваагдаад хагас жилээс илүү хугацааг өнгөрүүлж байна. С.Эрдэнэ, Ц.Туваан гэдэг хоёр хүний тамга, тэмдгийн маргаан мэтээр харагдаж ирсэн эл үйл явдал дотоод сонгуульдаа хүрсэн. Үүгээр С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааны талаас О.Цогтгэрэл нар намын даргаар сонгогдоод буй.

Одоо АН удирдлагын хувьд цэгцэрч, Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэх хүртэл хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Хоёр тал “Манай даргыг бүртгэж өгөөч” гэсэн агуулгатай хүсэлтээ тус тус УДШ-д хүргүүлсэн байгаа.

Маргаашийн хуралдаанаар нэг талыг нь эцэслэн бүртгэхээс гадна аль алийг нь маргаантай хэмээн буцааж ч мэдэхээр байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дээд шүүхэд корона гарсан тул шийдвэрээ ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хойшлуулна хахаха. АН ингээд 2 толгойтой байсаар сонгуульд оролцож чадахгүй болох нь тодорхой болов.

МАНуус
МАНуус

АНын 2 толгойг сонгуулийн дараа шийднээ хө. Тэгэж ч та нарт боломж олгохгүй шүү хө хахаха.

Зочин
Зочин

АН бол Мояачуудын тамын тогооны үлгэрийн хамгийн төгс жишээ мөн.

Зочин
Зочин

Олон түмний сэтгэл зүйг сэтгүүлчид хамагаалах ёстой.Манайд мэдээлэл хомсдож сэтгүүлчид олширсондоо!

Зочин
Зочин

АН гэгч чинь аль хэдий нь ясаа тавьчихсан шүү дээ. Одоо ямар баасных нь АН байх вэ. Ардчилагч гэсэн шошго зүүж төрд шургалан 30 жилд ямар хулгайч нар болохоо яруу тод харуулсан шүү дээ. Одоо ямар баасны чинь АРДЧИЛАЛ ...БААС....БААС

Холбоотой мэдээ

Back to top button