ДЭЛХИЙ

Европын Холбоо “AstraZeneca” компанийг шүүхэд өгчээ

Даваа гарагт (2021.04.26) Европын Комисс “AstraZeneca” компапнийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авахаар шүүхэд өгснөө мэдэгджээ. Европын Комисс тус компанийг “КОВИД-19”-ийн вакцинаар хангах гэрээгээ хүндлээгүй, цагтаа багтаан вакциныг хүргэх сайн төлөвлөгөө гаргаагүй гэсэн хэргээр шүүхэд өгөх болсон байна.

Үүний эсрэг “AstraZeneca” компани мэдэгдэл хийхдээ Европын Холбооны мэдүүлсэн зарга ямар ч үндэслэлгүй хэмээж шүүхэд өөрсдийгөө сайн өмгөөлөх болно гэжээ. Европын холбоо болон “AstraZeneca”-ийн хооронд хийсэн гэрээгээр бол тус компани энэ жилийн хоёр дахь улирал дотор ЕХ-д 180 сая тунг хүргэж өгөхийн тулд боломжит хүчин чадлаараа ажиллах байсан аж.

Харин өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд мэдэгдэл хийхдээ зургаадугаар сарын сүүл гэхэд 70 сая тун хүргэхээр төлөвлөж байгаа гэжээ. Түүнээс долоо хоногийн дараа Европын Комисс вакцины асуудлыг шийдэхээр тус компани руу хуулийн захидал илгээсэн аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button