ДЭЛХИЙ

Орос улс 7.7 сая иргэнээ бүрэн вакцинжуулжээ

ОХУ нийт 12.1 сая иргэндээ “КОВИД-19”-ийн вакциныг тарьж тэдний 7.7 саяд нь хоёр дахь тунг хийж бүрэн вакцинжуулсан хэмээн Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова мягмар гарагт (2021.04.27) мэдэгдсэн байна. Энэ сарын эхээр Голикова найман сая хүн вакцинжуулсан хэмээн мэдээлж байсан аж.

Тэрбээр төрийн өмчит телевизэд хэлэхдээ тавдугаар сард “КОВИД-19”-ийн улирлын чанартай халдвар дэгдэх эрсдэл бий хэмээжээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн халдвар нэмэгдэхээс урьдчилан сэргийлж тавдугаар сарын 1-10-ны өдрүүдийг бүх нийтийн амралтын өдөр болгосон. Тэдгээр өдрүүдэд иргэд цалинтай амрах юм.

Мягмар гарагт (2021.04.27) Орос улс шинээр 8053 “КОВИД-19”-ийн тохиолдол бүртгэж авжээ. Үүний 2098 нь Москва хотод илэрсэн бөгөөд тус улсын нийт тохиолдлын тоо 4779425 болсон байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-28 14:28

5% нь юм байна 5% ий нь л гэнэ биз бүрэн энэ гэж яадаг байна аа

Холбоотой мэдээ

Back to top button