НИЙГЭМ

МУИС-ийн багш нар: Б.Очирхуяг захирал удаа дараа хууль зөрчиж байна, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа

Монгол Улсын Их сургуулийн багш нарын холбоо тус сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй Б.Очирхуягт холбогдох асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандан захидал бичжээ. Үүндээ Б.Очирхуягийг хуулийг үл дээдэлж, багш, ажилчдын эрх ашгийг зөрчсөөр байна гэж дурджээ.

Захидал бүрэн эхээрээ:

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДАНШАТАР, ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАНАА.

(Ил захидал)

2021-04-28

Та бүхний энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье.

Нийгэмд зарим талаар далд нууц байсан хүний эрхийн зөрчил нь улам ужигран хүндэрч, айдас төрүүлэх хэмжээний гэмт хэрэг болон илэрч байна. Хууль дээдлэх ёс Монгол Улсын Их Сургууль дээр алдагдаж, хүний эрхийг зөрчих явдал хавтгайрч, жирийн багш ажилчидыг хохироож байгаатай ХЭҮК дангаараа тэмцэхэд хүчин мөхөсдөж байгаа тул Та бүхнийг хүний эрхийг хамгаалахад туслалцаа үзүүлнэ хэмээн итгэж, ил захидлаар хандаж байгааг хүлээн авна уу.

Монголын ард түмэн, түүний төлөөлөл болсон эрхэм гишүүд Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно...” зэрэг заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулинд тусган баталж ард иргэдийнхээ төрөхөөс заяасан үндсэн эрхийг баталгаажуулжээ. Харамсалтай нь МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг хуулиа дээдлэж ажиллахын оронд хууль зөрчиж, багш ажилчдын эрх ашгийг бүдүүлгээр зөрчсөөр байна. Тухайлбал:

  1. Хөдөлмөрийн болон бусад ямарч хуульд байдаггүй “нөхцөлт гэрээ” гэх зүйлийг зохиож зарим багш нарыг хохироож, түүнийгээ далайлган сүрдүүлэх хэрэгслээ болгож байна.
  2. Хөдөлмөрийн хуулинд шинээр ажилд орж буй хүний туршилтын хугацааг 3 сар байхаар хуульчилсан. Гэтэл МУИС-д 3 жил туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилчид байна.
  3. Нэр бүхий багшийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн нь ХЭҮК-ийн дүгнэлтээр баталгаажсан байтал түүний эрхийг сэргээхгүй хохироосоор байна. ХЭҮК энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хандсан боловч бас л үл тоомсорлож байна.
  4. МУ-ын ирээдүй нарийн мэргэжлийн чадварлаг мэргэжилтнүүдийн гарт байгаа нь эргэлзээгүй. МУ-ын үе үеийн удирдагчид боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулж хойч үедээ илүү их боломж олгохын тулд, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тэднийг сургаж ирсэн нь их зохиолч Д.Нацагдоржийн үеэс улбаатай. Орчин цагийн ийм хөтөлбөрүүдийн тод жишээ нь Япон улсын ЗГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “1000 инженер” хөтөлбөр билээ. Энэ хөтөлбөрт хамрагдан, нарийн мэргэжил эзэмшсэн докторуудаа дэмжихийн оронд тэднийг ажилд авахгүй зүйл бүрээр хавчин хяхах ажлыг МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг хийж байна. Гэхдээ тэр дээд дарга нартай, тухайлбал МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үедээ эдгээр залуусыг дэмждэг гэж худал мэдээлэл өгдөг байна. Ажил хариуцсан хүний наад захын ёс суртахуун, МУ-ын ерөнхий сайдыг худал мэдээллээр хангахгүй байх хэмжээний ёс зүй энэ хүнд байхгүй байгаа нь туйлын харамсалтай.

Эрхэм хүндэт та бүхнийг бидэнтэй нэгэн адил итгэл үнэмшил, үнэт зүйлтэй гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг боловсролын салбарт болон МУИС дээр хүний эрхийг хангах талаар анхаарлаа хандуулж, хүний эрхийг болон МУ-ын хууль зөрчдөг МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуягт хариуцлага тооцож, хүний эрх, хуулийг чандлан сахиулж, МУ-ын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдэгт итгэж байна.

Та бүхний ажил өөдрөг бүтэмжтэй, Монгол төрийн гал голомт үргэлж мандан бадрахын өлзийтэй ерөөл өргөе.

МУИС-ИЙН БАГШ НАРЫН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тунгаа
Тунгаа
2021-04-28 09:01

Ийм б�##�ай олон жил ажилласан нэрийн дор бүр догширсон юмнууд төрийн �##�банд байдаг ажилдаа маруухан тэгсэн мөртлөө хов жив хэрүүл уруулдаа сайн з�##�уучууддаа зайгаа тавьж өгдөггүй ашиг сонирхолтой өргөх бичиг энэ тэрийнхээ оронд хичээлээ чанартай сайн заа эхлээд

Иргэн
Иргэн
2021-04-28 09:50

Хов живээ больж дотроо учраа олох хэрэгтэй дээ. Захирлууд руугаа дайрсан улс байх юм аа. Содном ректор луу л арай дайраагүй байх.

Zochin
Zochin
2021-04-28 09:52

Xeseg tiim bagsh bar bdag gej boddog... umnux zaxirluudiig ni ch bas iish tiish gomdol gargaj shalguulaal... site-daar bichee l bsn sanagdaj bna.

Ghh
Ghh
2021-04-28 10:00

Huuli zorchson huniih ni zov yumaa daa

Зочин
Зочин
2021-04-28 10:02

МУИС-ийн удирдлага бол улс төрийн намын гар хөл болсон газар. Төмөрөөгийн тавиул Очирхуяг ба түүний долоогчид дураараа авирлаж байна.

Баттулга
Баттулга
2021-04-28 10:08

Энэ бол маш худ�##� мэдээлэл одоогийн удирдлага бол түүхийн 80 жилд байгаагүй чадварлаг удирдлагын баг юм шүү 3 цагийг маш сайн холбож 25000 оюутан 8000 багш ажилчдын эрх ашгийг энэ хүнд цаг т маш сайн удирдаж байгаа очирхуяг бадмаанямбуу лодой баатарбилэг нартаа амжилт.чадварлаг шударга баг

Зочин
Зочин
2021-04-28 10:13

захир�##� нь өөрөө бичээд байна уу хэхэ

Багш
Багш
2021-04-28 10:21

МУИС-н хэдхэн багш нар үеийн үед л гомдоллож байх юум, яасан дуу�####�ггүй гомдол вэ, ичихэд яанаа.Бүх багш ажилчдыг Багш нарын холбоо гэх хэдхэн хүн төлөөлөхгүй шүү.Битгий МУИС-н нэр хүндийг унагаад бгаарай. Өөрсдийг нь ш�##�гуул

Багш
Багш
2021-04-28 10:25

Хууль зөрчсөн бол дарга нарыг нь ш�##�га л даа. Юунаас нь айгаа байгаан. Жирийн багш ажилчдыг хохироосон удирдлагадд юун ч хайртаймбдээ. Нохой зассан хүндээ сайн гэдэг шиг хахах

Багш
Багш
2021-04-28 10:29

Энэ дээр дурьдсан захир�##�ууд бүх цаг үеийн хамгийн удаан хүмүүс.
Захир�##� болсноос хойш ганц олигтой ажил хийгээгүй.

Зочин
Зочин
2021-04-28 10:34

Энэ захирлууд бүгд хамгийн увайгүй шийдвэр гаргаж чаддаггүй баг.

Zochin
Zochin
2021-04-28 11:00

Ene holboo gej yu yariad bnaa. Gantshan hun uurinkhuu erkh ashig yariad muis iin bagsh naryn holboo gej yarij bichij bolokhgui shde. Huuli zurchdug ch hun bish ene rector chin.

Muis-iin bagsh
Muis-iin bagsh
2021-04-28 11:04

Hudlaa yum bichdeg gants 2 hun haa gazar bnaa. Tegeed terigee muis iin bagsh naryn holboo geed. Ter kholboond n hen hen bgaa yum bol. Uurt n taalagdahgui bol shuud l kholboony neriin umnuus. Harin ch dotroosoo ajilaa shuudargaar hiij bgaa rector shuu. Ajilaa meddeg , olon jilin dadlaga turshlagtai.

Зочин
Зочин
2021-04-28 11:51

Лодой ч дээ, сайн аавын нэрээр л явдаг байх.

Багш
Багш
2021-04-28 12:19

Багш нарын холбоо нэртэй �##�бан туша�##� горилогчид дахин өндөлзөн эхэллээ. Баахан хэл ам хийж МУИС ийн нэр хүндийг гутааж, захирлуудынг дарамт�##�ж �##�бан туша�##� аваад чимээгүй болдог нөхөд байсаар байна. Ямар ч чадваргүй хэл амнаас өөр чадах юмгүй нөхөд багш нарын холбоонд ордог юм.

Зочин
Зочин
2021-04-28 12:28

Яг үнэндээ бол энэ бичигний ард ганц хоёр хүн л байгаа

Зочин
Зочин
2021-04-28 12:58

МУИС-д багш нарын холбоо байхгүй шүү дээ. Юун багш нарын холбоо вэ??? Нэг хоёрхон хүн нийт багш нарын эрх ашиг гэж худлаа ярихгүйэээ. Энэ нийтлэл, энэ ил захидлын ард нэг хоёрхон хүн байгаа гэдэгт итгэлтэй байна. Нэгнийгээ харлуулж байж санаа нь амардаг юмуу ? Одоогийн ректор харин ч шударга хүн гэж боддог

Долгорсүрэн
Долгорсүрэн
2021-04-28 13:11

Ишшш чааваас, Улам-Оргих нь 1 туслах байсан нөхрийг багш болгох гээд чадаагүйдээ бүр хорсоод эцэстээ ийм л юм хийж бх нь. Энэ холбоо нь хэдэн хүнтэй юм бэ?

Дураараа ... вэ
Дураараа ... вэ
2021-04-28 13:13

Муис-д ийм багш нарын холбоо нтр байхгүй шд, �##�бан туша�##�д очмоор санагдахаара л энэ холбоо нь гараад ирдэг. Дураараа .... вэ

Улам минь
Улам минь
2021-04-28 13:26

Саяхан л дотроосоо захир�##�тай боллоо, ура ура гээд байсан улс юу вэ? Тамын тогооны үлгэрийг Физикийн тэнхимийн хэдэн багш нар нь үргэлжлүүлж байгаа юм уу? Хууль бус зүйл хийх гэж яасан их улайрна вэ Улам-Оргих минь

Багш
Багш
2021-04-28 13:32

Арай ч иймдээ тулна гэж бодсонгүй ээ. Их сургуулийн олон багш та хэдийг арай ч ингэтлээ доошоо орно гэж бодоогүй, найдаад хараад сууж байгаа. Бас ч гэж найдаж байсан байх аа Улам-Оргих багш аа. Их Сургуулийн одоогийн удирдлага сүүлийн 10 жид байгаагүй, ганц олдсон сайн удирдлага, удирдлагын баг гэж нийт хамт олны бараг 90-ээс дээш хувь хэлнэ дээ. За тэр удирдлага яахав гэхэд та бүхний тавиад байгаа асууд�##� байгууллагын дүрэм журамд нийцэхгүй учраас л ингэж шийдэгдэж байгааг бүгд мэдэж л байгаа даа. Тэрнээс биш хувь хүний асуудлыг, хувь багш нь сайн юм, өрөвдөх хэрэгтэй энэ тэр бол хэцүү шүү дээ. Энэ чинь байгууллага тул байгууллагын дүрэм журмаар явна. 1000 инженер-ээр сурсан хүнийг МУИС багш болгож авах үүрэг байхгүй. Энэ за�##�таас болж бүгд багш болно гэвэл адил асууд�##�тай бараг 1000 хүн байна аа. Физикийн тэнхим ача�##��##�гүй, оюутангүй гээд өөрсдөө бичээд байгаагүй билүү?

Зочин
Зочин
2021-04-28 13:34

МУИС-ийн бүх багш нарыг төлөөлөн хэдхэн хүн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн иймэрхүү үйлдэл хийх нь буруу гэж бодож байна. Өнөөгийн МУИС-ийн удирдлагууд энэ хүнд цаг үед сур�##�цагчид, ажилчид, багш нарыг �##�ь �##�иныг хохироохгүй боломжоороо дэмжин, хичээж ажиллаж байгаа билээ.

зочин
зочин
2021-04-28 13:39

МУИС дээр хүний эрхийн зөрчил их гардаг шүү. Хүмүүс бас л дуугүй өнгөрсөөр байгаад даамжирч ил гарч байгаа нь энэ.

Зочин
Зочин
2021-04-28 13:44

УИХ-ынхаа даргын овогын эхний үсгийг мэддэггүй ийм ёс зүйтэ багш нар байх уу тэгээд бас эрдэмтэн багш нар гэчихжээ

Тулгаа
Тулгаа
2021-04-28 14:22

МУИС-ийн өнөөгийн удирдлагууд бүгд хар багаасаа их сургуулийн х�##�уун тогоонд чанагдаж харийн оронд нойр хоолоо хагаслан эрдмийн зэрэг цол хамга�##�сан с�##�бартаа тэрггүлэх багш нар юм шүү. Эд нарт урам зориг хайрлаж энэ хүнд цаг үед монгол улсын эрдмийн уурхайг дэлхийн түвшинд авч яваад нь баяр хүргэж ирэх жил болох 80 жилийн ойгоор олон олон гавъяат багш төрөөрэй гэж ерөөж байна. Түүхийн Дэлгэржарг�##�, химийн Очирхуяг, хятад хэлний Бадмаанямбуу, биологийн Баттулга, Батсайхан технологийн Лодойсамбуу. ойн Баатарбилэг гээд монголд төдийгүй дэлхийд үнэлэгдсэн багш доктор менежерүүд гэдэгтэй МУИС-ийн нийт хамт олон сан�##� нэг байдаг тиймдээ ч өөрсдөө энэ багийг сонгон дэмжин ажилласаар ирсэн. Одоо л хөдөлмөрийг нь үнэлэхгүй бол хэзээ үнэлэх вэ багш нарын холбоо минь

Angiin and
Angiin and
2021-04-28 14:32

Лодойравс�##� ч их сургуульд байхын эцгийнхээ нэрээр явж байгаад их сургуульд үлдсэн мэдлэг чадвар их муу нөхөр байсан даа.Одоо бас захир�##� болсон юмуу. Ккк Монголд нэг ийм Лодой мэтийн худлаа гарууд дарга болоод байхад хөгжинө гэж лоло доо.

Багш
Багш
2021-04-28 15:34

МУИС-ийн бүх багш нарыг төлөөлж ингэж бичиж болохгүй байх аа. Үүний ард ганц хоёрхон багш байгаа.

МОНГОЛ
МОНГОЛ
2021-04-28 18:24

өнөөгийн удирдлагуудын хөдөлмөрийг үнэлэх болсон шүү шижигнэсэн з�##�уус гар нийлэн ажиллаж байгаа бас тэгээд ахмад дунд з�##�уу үеийн багш ажилчдын з�##�гамж холбоог маш сайн анхааран үздэгт баярлаж явдаг шүү

Ажилчин
Ажилчин
2021-05-13 21:26

Үнэхээр чадварлаг баг яг одоо МУИС-ийг удирдаж байна. Битгий хувь хүнийхээ эрх ашигаасаа болоод 80 жилийн түүхт МУИС-ийн минь нэр хүндийг унагаад бай л даа. Би багш би зүгээр ажилтан хүн ямарч хүнээс асуусан Б.Очирхуяг Болормаа захир�##� гэх мэт одоогийн удирдлагуудыг шудрага л хүмүүс гэж хэлнэ шүү.

Kk
Kk
2021-05-17 14:59

Chi tegeed hugjuuleech utasnii araas bulterch hun muulj suuhaar kk

МУИС-ийн 1 хүн
МУИС-ийн 1 хүн
2024-01-02 09:01

За тэгээд юу болсон, баахан бүгс ухаж ухаж 1 гар ирсэн чинь тэтгэврийн өвөө ирээшшш. Тэр нь бүр самраашшш. Улам-Оргих гэж 1 худлаа жүжээчин Бэгз хэн ч билээ тэрийгээ багш болгох гэж чичрээд тэр нь ш�##�г�##�тандаа унаад болохгүй болохоо рнь ингэж шантаажилмар аядаад хаха. Лхамсүрэн нь мэргэжлийн биш гээд тэнхим нь хүлээн зөвшөөрөхгүй авахгүй гээд тэр нь бас ингэж холбоо молбоо гээд худлаа юм яриад. Тэр хүслий гнь Отгонбаатар нь гүйцэлдүүлж бичиг хийж өгөөд. Их сургуульд багш нарын холбоо гэсэн �##�бан ёсны юм байхгүй шүү. Энэ хүмүүсийн захирлуудыг айлгадаг дарамт�##�даг 1 ТББ. Өөр юу ч биш, их сургуулийн багш нарыг биш 2-3 хүний хүслийг хангадаг цаасан дээрх холбоо.

Холбоотой мэдээ

Back to top button