НийгмийнУЛС ТӨР

ТАНИЛЦ: Хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг ХЭН эзэмшдэг вэ

Манай сайт “ЭГҮҮР”-ийн сэдвийн хүрээнд Монголын сэтгүүл зүй яагаад гажуудав, бид хаашаа явах ёстой вэ гэсэн асуултад хариулт эрсэн томоохон контеныг бэлтгэн хүргэсэн. Энэ том сэдвийн нэг хэсэг болгож хэвлэл мэдээллийн байгууллагыг ямар хүмүүс эзэмшдэг талаарх мэдээллийг ХХЗХ болон бусад дата бааз ашиглан судалсан юм. Хэвлэлд ямар хүмүүс хөрөнгө оруулдаг, улс төрийн хамаарал бий юу гэдгийг тусад нь хүргэж байна.

Юун түрүүнд хэвлэл мэдээлийн байгууллагыг хэн эзэмшиж байна вэ гэдэг асуулт тавья. Эзэн хүссэн хөгжмөө захиалдаг. Энэ салбарт “чанагдаж”, өсөж өндийсөн эздийн хандлага өөр. Харин улс төр, бизнесийн томчууд өнгө мөнгөөр дэнчин тавин, хүч түрэн орж ирэх явдал газар авбал яах вэ.

Монголын хэвлэлийн салбар дахь телевиз, сайт, өдөр тутмын сонинуудын эзэмшигчидтэй танилц.

  1. Телевизүүд:

2. Мэдээллийн сайтууд:

3.Өдөр тутмын сонинууд:

Эзэмшлийн мониторингийн судалгаанд 15 телевиз, “alexa” хандалтаар эхний наймд жагссан болон бусад гурван сайт, зургаан сонинг хамруулав.

Ингэхэд 32 хэвлэл мэдээллийн хэрэгслээс 20-ийнх нь эзэн, хөрөнгө оруулагч улс төрийн ямар нэгэн хамааралтай байна. Мөн банк санхүү, бизнесийн салбарынхан ч хамааралтай байна. Түүнчлэн улс төрчид хэвлэл мэдээллийн хэрэгслийн телевиз, сайт, сонинтой нь хамтатган төрөлжүүлэн эзэмшдэг болжээ. “Голомт”-оор овоглодог Д.Баясгалан гэхэд л хэд хэдэн телевиз, сайт, сонин эзэмшиж байна. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр дүү Н.Энхтуяатайгаа цуг телевиз, сонин, сайтын хөрөнгө оруулагч юм.

Гадаадад хэвлэлийн эзэд хэн бэ: Хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийд нэгт жагсдаг Норвегийн хаант улсаар л жишээлэхэд ийм замыг 30 жилийн өмнө туулчихжээ. 18-р зууны сүүлчээр тэнд төр засгийн бодлогыг чөлөөт шүүмжилдэг сонинууд хэвлэгдэж эхэлсэн гэхээр нэгийг бодож болно. Харин Дэлхийн 2-р дайны үед эргээд улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн хэвлэлийг атгасан ч 1970 оноос тэмцэл үр дүнд хүрч эхэлсэн гэж тэмдэглэжээ. Холбогдох эрх зүйн акт, баримт бичгүүдийг дотооддоо батлуулсны хүчинд 2001 он гэхэд улс төрийн нөлөөлөлтэй хэвлэлийн байгууллага байхгүй гэж бардам хэлэх хэмжээнд хүрсэн байна.

Манай орны хувьд сүүлийн 10 жилд яг сэтгүүл зүйн тогоонд боловсорсон эрхмүүд хэвлэлийн байгууллага үүсгэн байгуулж, редакцын бодлого тодорхойлох хандлага бага, багаар нэмэгдэж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Үл мэдэгхэн анивалзах ч, хүрвэл нэлээд хүчтэй түлэх галын дөлтэй зүйрлэм. Тодорхой хэлбэл, сүүлийн үед сэтгүүлчид өөрсдөө хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэн болж буй явдал. Ялангуяа сэтгүүлч эзэдтэй шинэ сайтууд гарч ирж буй.


Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр.

“ЭГҮҮР”-ийн сэдэв: Монголын сэтгүүл зүй яагаад гажуудав, бид хаашаа явах ёстой контентийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

П.УРНАА, М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button