НИЙГЭМХУУЛЬ

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжлэхээр болов

НЭМЭЛТ: 22:10 ЦАГТ

Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хурал 2 дахь өдрөө үргэлжилж шүүгдэгч Т.Чимгээ болон хохирогчийн өмгөөлөгчийн биеийн байдал муудсаны улмаас маргааш өглөөний 9 цагт хүртэл завсарлалаа.

Шүүх хуралд оролцогчдийн хэлж байгаагаар шүүх танхим жижиг, хуралд 40 орчим хүн оролцож байгаа учир бүгчим орчинд хүмүүсийн даралт ихсэж, эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон гэлээ.


НЭМЭЛТ: 21:10ЦАГТ

Хурц нарын шүүх хурал 22 цаг хүртэл хуралдана

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал 22 цаг хүртэл хуралдах болсныг эх сурвалж мэдээллээ.

Бидэнд олдсон мэдээллээр 17 цагийн орчимд хохирогч нараас мэдүүлэг авсан. Мөн 20цагийн орчимд хохирогч Т.Чимгээгийн бие муудсан учир түр завсарлаж, эргэн шүүх хуралдаж эхэлсэн хэмээсэн юм.


НЭМЭЛТ: 18:15 ЦАГТ

Шүүх хурлыг 100 цаг хуралдан гэж үзвэл уг хурал талдаа л орж байна

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2019.08.13/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Шүүх хурал 13 цагийн үед завсарлаж, 14:30 цагт эхэлсэн бөгөөд шүүх хурал одоо ч /2019.08.13 18:00 цагт/ үргэлжилсэн хэвээр бөгөөд ямар шатанд яваа талаар мэдээлэл байхгүй байгаа юм.

Өнөөдрийн 13 цагийн завсарлагааны үеэр өмгөөлөгч Г.Батбаяр мэдээлэл өгөхдөө шүүх хуралд 30 гаруй хүн оролцож байгаа учир удааширч байна. Шүүх хурлыг 100 цаг хуралдан гэж үзвэл уг хурал талдаа л орж байна. Шүүх хурлын шийдвэр гарах хүртэл олон шат дамжлага, асуулт хариултууд явагдана. Олон хүнтэй шүүх хурал учир магадгүй өнөөдөр шүүх хурлын шийдвэр гарахгүй ч байж болох талтай хэмээсэн билээ.

Түүнчлэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадаа шүүгдэгч нарын ар гэрийнхэн, иргэний хөдөлгөөний хүмүүс болон хохирогчдын ар гэрийнхэн хүлээж байна.


НЭМЭЛТ: 16:25 ЦАГТ

13 цагт завсарласан Б.Хурц нарын шүүх хурал эхэллээ

Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн шүүхийн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 13 цагаас завсарлаж, 14:30 цагт шүүх дахин эхэлсэн. Одоогийн байдлаар шүүхийн гадаа шүүгдэгч нарын ар гэрийнхэн, иргэний хөдөлгөөн болон хохирогчдын ар гэрийнхэн хүрэлцэн ирсэн байна.

Шүүгдэгчийн ар гэрийнхэн шүүгдэгч нарын хэлмэгдүүлж хэт нэг талыг баримталж байна хэмээж байгаа бол хохирогч болон тэдний ар гэрийнхэн, иргэний хөдөлгөөнийхөн шүүгдэгч нарыг ял эдлэх ёстой хэмээн үзэж лоозон барин зогсож байна.  


НЭМЭЛТ: 13:20 ЦАГТ

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэрэг өнөөдөр шийдэгдэх магадлалтай

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч Б.Хурц, Мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2019.08.13/ хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа.

Тэгвэл өглөө эхэлсэн шүүх хурал дөнгөж сая завсарлан өдрийн 14:30 минутад эхлэхэээр боллоо.

Урьдчилсан байдлаар өнөөдөр Б. Хурц нарын есөн хүнд холбогдох хэрэг шийдэгдэх магадлалтай байна хэмээн өмгөөлөгч н.Батбаяр ярилаа.


НЭМЭЛТ: 12:05 ЦАГТ

Б.Хурц нарын шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б. Хурц, Улсын Ерөнхий прокурор /УЕП/-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ, ШШГЕГ-ын албан хаагч нарын 9 хүнд холбогдох “эрүүдэн шүүлт явуулсан эсэхийг тогтоох” шүүх хурал өчигдөр /2019.08.12/ Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Харин өнөөдөр /2019.08.13/ Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


ЭХЛЭЛ: 09:40 ЦАГТ

Б.Хурцын шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

hurts хурц

Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б. Хурц, Улсын Ерөнхий прокурор /УЕП/-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ, ШШГЕГ-ын албан хаагч нарын 9 хүнд холбогдох “эрүүдэн шүүлт явуулсан эсэхийг тогтоох” шүүх хурал өчигдөр Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Тус хэргийн хохирогчоор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж шүүхээс 25 жилийн ял авсан Б. Содномдаржаа, Т. Чимгээ болоод С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булган оролцож байгаа бол тус хэргийн гэрчээр ялтан Ц.Амгаланбаатар оролцож байгаа юм.

Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.

Б.ТОГТУУН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close