НИЙГЭМ

ЗАСГИЙН ГАЗАР: Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авлаа

Засгийн газрын /2019.08.14/ тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн цогцолбор газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482.37 га газар өргөтгөн нийт 896540.37 га газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа.

Засгийн газрын тогтоолтой холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нараар ахлуулсан томоохон ажлын хэсэг Тост, Тосон Бумын нуруунд олгогдсон хайгуулан болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт хийхээр болсон байна.

Хилийн заагийг баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт, мэдээллийн санд бүртгэхийг БХБ-ын сайд Х.Баделханд, хамгаалалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарт даалгалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2019-08-14 18:15

Ikh sain bna tayangiin nuruug hezee hamgaalaltand avah be bas zondoo litsenz olgogdson bhii

Холбоотой мэдээ

Back to top button