ДЭЛХИЙ

Жон Сена Тайванийг “улс” гэж дуудсан нь Хятад иргэдийн дургүйцлийг хүргэв

“Fast & Furious 9 ”кинонд дүр бүтээсэн Жон Сена Тайванийг “улс” гэж дуудсан явдалдаа Хятад шүтэн бишрэгчдээсээ уучлал гуйжээ. Тэрбээр “TVBS” нэртэй Тайвань телевизэд ярилцлага өгч байхдаа “Fast & Furious 9” киног үзэх хамгийн эхний улс бол Тайвань гэж хэлсэн аж. Тайванийг БНХАУ өөрийн мужуудын нэг хэмээн үздэг.

Сена өөрийн “Weibo” хуудаснаа “Би алдаа гаргалаа. Намайг үнэхээр уучлаарай. Би Хятадын ард түмнийг хүндэлж явдаг” гэж уучлал гуйж буй бичлэгээ оруулжээ. Тайвань, Хонконг, Шинжааны асуудлаар үг дуугарсан олон улсын одод үндсэрхэг үзэлтэй Хятад иргэдийн дургүйцлийг хүргэх нь цөөнгүй. Олны танил эрхмүүдээс гадна хэд хэдэн компаниуд үүнтэй ижил байдлаар асуудалд орж байжээ. Зарим агаарын тээврийн компани болон зочид буудлууд Тайванийг өөрсдийн веб сайт дээр “улс” гэж бичсэнийхээ төлөө уучлал гуйсан тохиолдлууд бий.

“Weibo” дээр оруулсан Сенагийн бичлэг олон тооны Хятад иргэдэд хангалттай байсангүй. Тус бичлэг доор нэгэн хэрэглэгч “Хятад хэлээр Тайвань бол БНХАУ-ын нэг хэсэг гэж хэл. Үгүй бол бид уучлалыг хүлээн авахгүй” гэж бичсэн нь хамгийн их лайк авжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button