Нийгмийн

Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг ЭРҮҮДЭН ШҮҮСЭН бичлэгийг шинжлэн судлахаас татгалзжээ

НЭМЭЛТ: 15:10 ЦАГТ

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна. 13 цаг ээлжит завсарлагаа болж, шүүх хурал 14:30 цагт эхэлсэн.

Мөн шүүх хуралдаантай холбогдуулан Төв аймгийн эрүүгийн хэргийн шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл хийв.

Тэрбээр “Хавтас хэрэгт байгаа бичгийн нотлох баримтуудаа судалж байна. Нотлох баримтыг шинжлэн судалж байна. Хохирогч болон улсын яллагч нар нотлох баримтаа шинжлэн дууссан. Одоо шүүгдэгч нарын өмгөөлөгчид нотлох баримтыг шинжлэн судалж байна. Үүний дараа дүгнэлтээ хийнэ. Шүүх хурал хуульд заасан дарааллын дагуу үргэлжилнэ. Өнөөдөр шүүх хуралдаан дуусах эсэхийг хэлэх боломжгүй байна. Шүүх хуралдаан процессын дагуу болж байна, бид цаг тухайд нь мэдээлэл өгч байх болно. Бүх оролцогчид шүүх хуралдаанд оролцож байгаа” хэмээлээ.

Харин завсарлагааны үеэр өмгөөлөгч Г.Батбаяр мэдээлэл өгөхдөө

“Нотлох баримтыг шинжлэн судалж байна. Энгийнээр хэлбэл 85 хувьтай байна. Иймд хууль журмынхаа дагуу гэм буруугүй хуралдаан  даваа гарагийн үдээс хойших нь болох байх. Нөгөө буруутгах тал болон прокурорын тал шууд шийдүүлэх байр суурьтай яваа.

Олон нийтэд ил болсон бичлэгээс өөр нотлох баримт мэдээж бий. Гэхдээ ил болсон нотлох баримт нь хэдийн нийтэд илэрхий болсон. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх зүйлийн 9.1.1. т заасан нотлох баримтыг шинжлэн судлахаас татгалзах нотлох баримтын тоонд орчихсон. Яагаад гэвэл олон нийтэд илэрхий болчихсон учир. Иймд энэ баримтыг бид нууцлаад байх шаардлагагүй болсон.

-ЭРҮҮДЭН ШҮҮСЭН БИЧЛЭГ ТАГНУУЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДАХАД АВАГДСАН БИЧЛЭГ-

Олон цагийн бичлэг гэдэг байхгүй. Үүнийг улс төрчид л өндөр албан тушаалтныг хорих газар илгээх ийм хүсэл зорилготой нийцүүлж л тайлбарлаж байна. Энэ бичлэг бол тагнуулын үйл ажиллагаа явагдахад авагдсан бичлэг. Нууцаар харах сонсох. Тэрнээс биш тэр үйл ажиллагаанд оролцох эрх бол гүйцэтгэх ажил тэдгээр ажилтанд байхгүй хэмээх тайлбаруудыг өглөө.

Шүүх хуралдааны гадаа иргэний хөдөлгөөнийхөн болон “Босоо хөх монгол” хөдөлгөөнийхөн цугларсан байна.

Түүнчлэн шүүх хуралдаан амралтын өдрүүдэд явагдах боломжгүй. Энэ нь хууль зөрчсөн хэрэг болно. Иймд шүүх хуралдаан даваа гарагаас эргэн хуралдана гэлээ.


ЭХЛЭЛ: 10:10 ЦАГТ

Б.Хурц нарын шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна

ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж, өчигдөр оройны 22:00 цагт завсарласан.

Тодруулбал, шүүх хурал хуулийнхаа дагуу 22.00 цаг хүртэл үргэлжлэх ёстой учраас 22.00 цагт завсарлаж, өнөөдөр өглөө 09.00 цагт тав дах өдрийн хуралдаан эхэллээ.

Ж.ДӨЛГӨӨН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button