НИЙГЭМХУУЛЬ

Голд суусан машинтай иргэдэд туслах гэж байсан хоёр иргэн живж амиа алджээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хүйх багийн хоёр иргэн өчигдөр Жаргалант голын усанд суусан машинтай иргэдэд туслах гэж байгаад живж амиа алджээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас зүүн урд зүгт 22 километрт орших Хүйх багийн “Жаргалант-Уул” гэдэг газар Жаргалант голын усанд суусан “Хонда сивик” загварын суудлын автомашины бүхээгт байсан хоёр хүнд туслах гэж ус гаталж, байсан тус багийн харьяат иргэн Л 43 настай, эрэгтэй, Э 46 настай, эмэгтэй нар живсэн тухай дуудлагыг онцгой байдлын газар өчигдөр 14:55 цагт хүлээн авжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч тус өдрийн 15:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:00 цагт иргэн Э 46 настай, эмэгтэйн цогцсыг осолдсон газраас зүүн зүгт гурван километрээс олж, иргэн Л  43 настай, эрэгтэйн цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон байна.

Харин өнөөдөр 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 3.5 километр “Чандмань толгой” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.

Б.АМАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

17 Сэтгэгдэл

  1. Buy Antidepressants Online In Uk Amoxicillin Pregnancy Category Preisvergleich Viagra 100 [url=http://antabusefast.com]disulfiram[/url] Propecia Espana Finasteride 1mg

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button