ДЭЛХИЙ

Дельта хувилбарын шинж тэмдэг илүү аюултай болжээ

БНХАУ-ын Гуандон мужид коронавирусийн Дельта хувилбарын дэгдэлт гарсан аж. Хятад эмч нар “New York Times”-д хэлэхдээ Дельта хувилбараар халдварласан хүмүүст илэрдэг шинж тэмдэг анх 2019 онд Уханьд бүртгэгдсэн коронавирустэй харьцуулахад илүү аюултай болсон хэмээжээ. Их Британийн судлаачид коронавирусийн Дельта хувилбараар халдварласан хүмүүст толгой, хоолой өвдөх, нус гойжих шинж тэмдэг ихэнхдээ илэрдэг гэдгийг мэдэгдсэн. Анх Уханьд бүртгэгдсэн төрлөөр халдварласан хүмүүс ханиалгах, халуурах, үнэрлэх болон амтлах мэдрэмжээ алдах шинж тэмдэг үзүүлдэг байсан.

Хятад улс  “КОВИД-19”-ийн вакцины нэг тэрбум тун тарьсан гэдгийг тус улсын албан тушаалтан мэдэгдсэн байна. Энэ нь дэлхий даяар хийсэн нийт вакцины тунгийн гуравны нэг юм. Хятад улс халдварын тархалтыг хөл хорионы дэглэмээр барьсан тул вакцинжуулалт удаан явагдаж байсан.

Харин вакцин тариулсан хүмүүст үнэгүй өндөг өгнө гэх мэт урамшуулал, мөн сүүлийн үед тус улсад коронавирусийн Дельта хувилбарын дэгдэлт үүсэн нь иргэдийн вакцинжуулалтад хамрагдах идэвхийг нэмэгдүүлжээ. Хятадын Үндэсний эрүүл мэндийн комисс сүүлийн 100 сая тунг таван өдрийн дотор тавьсан байна. Тус улс долдугаар сар гэхэд хүн амынхаа 40 хувийг бүрэн вакцинжуулах зорилготой байгаа юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button