ДЭЛХИЙ

Ши Жиньпин Европтой хамтын ажиллагаагаа тэлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин даваа гарагт (2021.07.05) Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Ангела Меркель нарт дэлхийн хэмжээнд нүүр тулж буй асуудлуудтай тэмцэхийн тулд Хятад-Европ хамтын ажиллагаагаа тэлнэ гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна.

Гурван улсын удирдагч нар онлайнаар уулзалт хийх үед Ши Жиньпин Европчууд олон улсын асуудалд илүү идэвхтэй оролцон, стратегийн хараат бус байдалд хүрч, Хятад компаниудад шударга орчин бүрдүүлж өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн аж. Ангела Меркелийн ажлын албанаас уулзалтын талаар мэдэгдэл хийхдээ “Тэд олон улсын худалдаа, цаг уурын хамгаалалт болон био олон зүйл байдлын талаар ярилцсан” гэжээ.

Тавдугаар сард Европын Парламент Бээжингийн тал Европын Холбооны улс төрчдөд тавьсан хоригоо цуцалтал БНХАУ-тай хийх хөрөнгө оруулалтын гэрээг батлахгүй гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн жилүүдэд Европ-Хятадын харилцаанд маргаан үүсэх нь ихэссэн билээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button