ДЭЛХИЙ

ЮНЕСКО: 2030 он гэхэд хүн төрөлхтөн усны гачигдалд орж магад

Дэлхийн улс орнууд усны нөөцөө хамгаалах тал дээр хангалттай анхаарал хандуулахгүй байгаа нь ойролцоогоор 10 жилийн хугацаанд Дэлхийн хэмжээнд 40 хувийн усны хомсдолд орох магадлалтай байгаа талаар ЮНЕСКО-гийн жил болгоны тайланд дурьджээ.

Тайлангийн зохиогчдын үзэж байгаагаар хүн төрөлхтөн 2030 он гэхэд усны гачигдалд орж болзошгүй аж. Энэ нь Дэлхий дахинд үүсээд байгаа асуудлууд, цаг агаарын өөрчлөлт, хүн амын өсөлтөөс гадна ялангуяа коронавирусын цар тахлын үр дагаврын улмаас нөхцөл байдал улам дордож болзошгүй талаар анхааруулж байгаа юм.

Эрүүл ахуйтай холбоотой хямралаас үүдэн Дэлхийн хүн амын эрүүл ахуйн стандартад нийцсэн цэвэр усаар хангах нь юу юунаас илүү чухал асуудал болж байгааг тайлангийн зохиогчид анхааруулаад эхэллээ.

Түүнчлэн, усны үнэлгээг зах зээлийн өртөгөөс гадна түүнийг түгээх үр өгөөжийг нь хүртэл үнэлэн тодорхойлох хэрэгцээ шаардлага тулгарч байгааг ч онцолсон байна. Тодруулбал, ЮНЕСКО-гийн судалгаагаар Дэлхийн өнцөг булан бүрт аж төрж буй хүүхдүүд усны хомсдол, усны чанаргүй байдал зэргээс улбаатай өвчний улмаас хичээл сургуульдаа явах 443 сая хичээлийн өдрийг алгасч өнгөрөөдөг гэжээ.

Одоогийн байдлаар усны үнэлгээ өгөх тогтсон загвар байхгүй байгаа ч гэлээ усны нөөцийг ашиглах янз бүрийн асуудлыг нэгтгэн авч үзэх боломж олгох нэгдсэн арга барилыг боловсруулах шаардлагатай байгааг тайлангийн зохиогчид онцоллоо.

Дэлхий нийт усны нөөцийг ялангуяа хөдөө аж ахуйн салбарт илүү тэгш хуваарилж, ашиглалтын үр ашгийг тооцохыг НҮБ-аас сануулж байсан.

Дэлхий дахинд 2,5 тэрбум гаруй хүнд эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар байхгүй гэсэн тооцоо байдаг. Чанаргүй, бохир бие засах газар нь гэдэсний халдварт өвчний суурь болж байгаа юм. Дэлхийн хэмжээнд таваас доош насны хүүхдүүдийн дунд маш их тархацтай өвчинд тооцогддог.

Ундны ус, хүнсний ногоо тариалалт, эрчим хүчний үйлдвэрлэл, бусад өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай цэвэр усны нөөц эрс буурсаар байгаа. Дэлхийн 7,6 тэрбум хүний бараг 2 тэрбум гаруй нь аль хэдийнэ цэвэр усны хангамж дутагдалтай байгаа юм.

Дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа нь устай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд туслах нь дамжиггүй билээ.

Ус бол тогтвортой хөгжлийн түлхүүр. Эрүүл саруул аж төрөх, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил дэвшлийг хадгалахын тулд бидэнд ус хэрэгтэй.

Усаа хэмнэцгээе!

О.АНАР

(Эх сурвалж: unesco.org)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Ирээдүйгээс ирсэн захида.лд усны хомсдолын тухай өгүүлдэг..Одоогиин биднии усаар яж туйлж гахаж баярхаж бсаныг түүхээс уншаад гайхан шогширдог тухай харуусан өгүүлсэн бдаг шүү. Усаа хэмнэцгээе үрэлгэн Монголчуудаа…

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button