ДЭЛХИЙ

“COVID-19”: Нас баралтын эрсдэлийг бууруулдаг нэмэлт тэжээл

Найрлагандаа цайр агуулсан хүнсний нэмэлтийг хэрэглэснээр коронавирусийн халдвар авсан бол эдгэрэх хугацааг богиносгож, үхэлд хүргэх эрсдлийг бууруулдаг талаар АНУ-ын Шинжлэх Ухааны Хөгжлийн Ассоциацийн дэргэдэх дэлхийн янз бүрийн салбар дахь ололт амжилтыг сурталчлан таниулах зорилготой олон улсын “Eurekalert” мэдээллийн байгууллагаас мэдээлэв.

Эрдэмтэд коронавирусийн халдвартай 249 өвчтөнд цайрын түвшингийн судалгаа хийжээ. Тэдгээр өвчтөнүүдийг 2020 оны гуравдугаар сарын 9-нөөс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлхи хугацаанд судалжээ.

Судалгаагаар цайрын дутагдалтай өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаа дунджаар 25 хоног байхад харин цайрын түвшин нь хэвийн өвчтөнүүдийн хувьд 8 хоног эмчлүүлсэн аж. Түүнчлэн, халдвар авсан хүмүүсийн цусан дахь цайрын хэмжээ ойролцоогоор 20%-иар илүү байжээ. Цусан дахь цайрын агууламж нь бага өвчтөнүүдийн хувьд биеийнх нь дархлааны тэнцвэр алдагдахад нөлөөлдөг ба вирусын ачаалал нэмэгддэг тул цайрын хэмжээ багатай байх нь бие махбод дахь эмгэг төрүүлэгчдийн тархалтыг хурдасгадаг гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Цайр бол хүний ​​биед зайлшгүй шаардлагатай чухал элемент. Цайр нь уургийн нийлэгжилт, амьдралын үйл ажиллагаанд шаардлагатай даавруудыг боловсруулахад шаардлагатай байдаг. Хүний биед хангалттай хэмжээний цайр байхгүй бол ​эрүүл мэндийн хувьд мэдэгдэхүйц түвшинд мууддаг.

Хүний амьдралд нөлөөлөх цайрын нөлөө

  • Гадаад төрхийг сайжруулна.
  • Өөх тосны булчирхайг зохицуулна.
  • Шарх, сорвийг маш хурдан хугацаанд эдгээдэг.
  • Шаардлагатай гормоны нийлэгжилтийг идэвхжүүлдэг.
  • Ясны систем ба шүдийг бэхжүүлдэг.
  • А аминдэмийг шингээхэд тусалдаг бөгөөд бодисын солилцоог хурдасгадаг.
  • Уураг тархины үйл ажиллагааг сайжруулдаг.
  • Шээс бэлгийн тогтолцоонд эерэг нөлөөтэй.
  • Биеийн хамгаалалтын системийг идэвхижүүлдэг.
  • Мэдрэлийн системийг бэхжүүлдэг.
  • Жирэмсний үед эмэгтэй хүний ​​бие махбодийг дэмжиж өгдөг.

Бие организмд цайр дутагдсаныг илтгэх шинж тэмдэг

Хэрэв хүний бие цайр хангалтгүй байвал доорхи шинж тэмдэгүүд илэрнэ:

  • Бодисын солилцооны үйл явц тасалдах.
  • Цочромтгой байдал үүсэх, юу ч хийх дур хүсэлгүй болох, идэвхигүй байдал ажиглагдах.
  • Харааны мэдрэмж буурах.
  • Хоолны дуршил багасах.
  • Үс унаж, хумс амархан хугарах.
  • Булчин шөрмөс байнга татах.
  • Биеийн хамгаалалтын түвшин буурах (дархлаа сулрах).
  • Хөдөлгөөний зохицуулалт дутагдах.
  • Арьсан дээр тууралт гарч, зовиурлах.
  • Хоолны дуршил алдагдах.

Анхаар!

Ер нь бие махбодид цайр дутагдаснаар хорт хавдар үүсэх, үргүйдэл болох, элэгний хатуурал, тархины үйл ажиллагаа муудах, эпилепситэй болоход хүргэдэг.

Цайрыг хоол хүнснээс авах нь эмийн эмчилгээнээс хавьгүй илүү үр дүнтэй гэж эмч нар зөвлөдөг.

Бие организм дахь цайрын түвшинг нэмэгдүүлэхийг хүсч буй хүмүүст дараахи хоол хүнсийг хэрэглэхийг зөвлөж байна:

Нахиалдаг улаан буудай

Дангаар нь бас ургалмын тосонд бага зэрэг хуураад салат маягаар идэж болно. 

Хясаанууд

Хясаанд цайраас гадна эрдэс бодис, уураг ихээр агуулагддаг бөгөөд эдгээр элементүүд нь хүний ​​биед ашигтай.

Гүнжидийн үр

Эрүүл мэндийн ерөнхий байдлыг бэхжүүлж, дааврын тэнцвэрийг сайн сэргээж өгдөг. Гүнжидийн үрийг ихэвчлэн талх, нарийн боов, салат, махан хоолонд нэмэлтээр хэрэглэдэг. Мөн талх, боовон дээр түрхэж иддэг шингэн гүнжидийн тос ч байдаг.

Маалинганы үр

Уураг тархи, зүрх судсанд сайнаар нөлөөлдөг. Маалинганы үрийг ихэвчлэн ходоод гэдэсний үрэвсэлт өвчний үед хэрэглэгддэг. Маалинганы үрийг коктейль, салат зэрэгт амтлагч болгон ашигладаг.

Хулууны үр

Цусан дахь холестерины түвшинг мөн эмэгтэйчүүдийн цэвэршилтийг бууруулдг. Эрэгтэй хүний ​чалхыг сайжруулж, нойронд сайн болгодог. Салатанд хэрэглэж болно. Дангаар нь хоол болгон идсэн ч болно.

Овъёос буюу амуу тариа

Өглөөний хоолондоо нэг таваг овъёосны будаа идэх нь маш сайн. Энэ нь гэдсэнд ашигтай бактерийг бий болгодог. Овъёосны хоол (Oatmeal) идэх нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг тул чихрийн шижин өвчтэй хүмүүст маш сайн нөлөөтэй.

Какаоны нунтаг

Какаоны нунтагт мөн цайр агуулагддаг ба биеийн дархлааг төгс бэхжүүлдэг. Какаоны нунтгаар шоколадны ундаа хийхээс гадна какаотай жимсний салат, мөн коктейльд ч нэмж болно.

Цайрыг таблет хэлбэрээр эмийн сангуудаас худалдаж авч хэрэглэж бас болдог. Цайртай бэлдмэлийг 4 настайгаас эхлэн хэрэглэнэ. Гэвч, зөвхөн эмчийн заавар зөвлөмжийн дагуу цайрын шахмалыг хэрэглэх хэрэгтэйг санаарай.

Ханиад, томуугийн тархалт, дархлаа буурч суларсан үед биед цайрын нэмэлт шаардлагатай байдаг.

Насанд хүрсэн хүний нэг хоногийн хэмжээ 1-2 шахмал байна. Цайрыг хооллохоос нэг цагийн өмнө эсхүл хооллосноос 2 цагийн дараа ууна. Өвчтөний шинжилгээний үр дүнгээс хамаарч тунгийн хэмжээг өөрчилж болдог.

Танд эрүүл энхийг хүсэн ерөөе!

О.АНАР

(Эх сурвалж: forbes.kz)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button