Хятадын ДНБ 2021 оны эхний хагас жилд 12,7 хувиар өсжээ

2021 оны эхний хагаст Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 12,7 хувьтай гарчээ. Энэ талаар БНХАУ-ын Төрийн Статистикийн Газраас өнөөдөр (2021.07.15) мэдээллээ.
“Урьдчилсан тооцоогоор Хятадын ДНБ 2021 оны эхний хагаст 53,216 их наяд юань буюу одоогийн ханшаар 8,24 их наяд орчим америк долларт хүрч, жилийн дүнгээр нь авч үзвэл 12,7 хувиар өссөн”, – хэмээн статистик тайланд дурджээ.
Тайланд дурдсанаар өндөр өсөлттэй гарсан нь тус улсын эдийн засгийн бүх салбарын онцлог шинж гэдгийг онцолжээ.
БНХАУ-ын хөдөө аж ахуйн салбарт өсөлт 7,8 хувиар, (2,84 их наяд юань), аж үйлдвэрт 14,8 хувь (20,715 их наяд юань), үйлчилгээний салбарт – 11,8 хувь (29,661 их наяд юань)-тай гарсан байна.
Үүнээс өмнө нь, Хятадын гадаад худалдааны эзлэх нийт хувь хэмжээ 2021 оны эхний хагаст жилийн дүнгээр 27,1 хувиар өсөж, 18,07 их наяд юань буюу 2,79 их наяд орчим америк долларт хүрч байсан билээ.
(Эх сурвалж: regnum.ru)
О.АНАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hiatadyn gazryn zurag bish bna daa “setguulch” ee
Anaraa boli doo! Duu ali surguuli tugussun be? Xaxaxa