ДЭЛХИЙ

БНХАУ-ыг “Microsoft Exchange”-ийн серверүүдэд халдсан хэрэгт буруутгажээ

Их Британи, АНУ, Европын Холбоо энэ жилийн эхээр болсон томоохон цахим халдлагыг БНХАУ үйлдсэн хэмээн буруутгасан байна. Тэрхүү цахим халдлага “Microsoft Exchange”-ийн серверүүдийг бай болгож, дэлхийн даяар 30 мянга гаруй байгууллагуудад хор нөлөө үзүүлжээ.

Олон улс орнууд нэгдэн БНХАУ-ыг буруутгаж байгаа нь тус цахим халдлагыг Барууны орнууд маш нухацтай авч үзсэнийг илтгэж байна. Барууны тагнуулууд энэхүү халдлага өмнөхүүдтэйгээ харьцуулахад хамаагүй ноцтой болсон хэмээжээ. Тус цахим халдлага БНХАУ-тай холбоо бүхий “Hafnium” бүлэг “Microsoft Exchange”-ийн сул талыг ашиглан системүүдэд нэвтрэх “backdoor” суулгасан аж.

Их Британийн тагнуулууд хэлэхдээ хувийн мэдээлэл, оюуны өмч хулгайлах зорилгоор тус халдлагыг үйлдсэн байх магадлал өндөр хэмээжээ. Гэвч хоёрдугаар сард бусад Хятад хакерын бүлгүүд тус сул талыг ашиглан халдлага хийх болсон байна. Барууны аюулгүй байдлын газрууд “Microsoft” компани тус сул талыг янзлах гэж байгааг “Hafnium” мэдсэн тул бусад Хятад бүлгүүдэд мэдээлсэн хэмээн үзэж буй.

Эх сурвалж: BBC

 Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button