ДЭЛХИЙ

БНХАУ-д үерийн улмаас 12 хүний амь эрсдэв

БЭЭЖИН. Өчигдөр (2021.07.21) мягмар гарагт Хятадын Хэнан мужийн төв Жэнжоу хотод орон нутгийн цагаар 18:00 цагийн орчимд үер усны аюул нүүрлэжээ. Үерийн улмаас метроны хонгил бүхэлдээ үерт автжээ. Гамшгийн улмаас хамгийн багадаа 12 хүн амиа алдаж, таван хүн бэртсэн талаар орон нутгийн эрх баригчид “Weibo” нийгмийн сүлжээнд нийтэлжээ.

Их ус үерлэсний улмаас метроны тавдугаар шугамын авто зогсоол дээр их ус хуримтлагджээ. Туннельд ийнхүү ус нэвтэрч орох гарах гарцыг хаасан байна. Метроны удирдлагууд хуваарьт чиглэлүүдийг зогсоож, тог цахилгааны шугам сүлжээнд хязгаарлалт хийж, шуурхай арга хэмжээ аваад байна.

Зорчигч тээвэрлэж явсан нэг метро хоёр өртөөний хооронд туннельд гацсан нөхцөл байдалтай байна.

Орон нутгийн ажилтнууд аврах ажиллагаа явуулж, туннелиэс ойролцоогоор 500 гаруй хүнийг гарган авч, нүүлгэн шилжүүлээд байна. Тэдний 12 хүнийг нь аварч чадаагүй, харамсалтай амиа алдсан, тав хүн бэртсэн тул эмнэлэгт хүргэгджээ.     

Өнгөрсөн 24 цагийн дотор Хэнан мужийн төв болон баруун хэсэгт 50-90мм-ийн  хур тунадас орсон юм. Орон нутгийн засаг захиргааны мэдээлснээр энэ үзүүлэлт нь 250-329 мм-т хүрсэн байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр лхагва гариг (2021.07.21)-т мөн тус  мужид 260мм орчим хур тунадас орно гэжээ.

О.АНАР

(Эх сурвалж: nbcnews.com)

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Jj
Jj

Arai tsoohon hun uregdejee haha

Холбоотой мэдээ

Back to top button