ДЭЛХИЙУЛС ТӨР

БНХАУ Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхээр тохиров

Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д төрийн айлчлал хийж БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээр хийв. Хэлэлцээрийн үеэр гадаад харилцааны сайд хоёр улсын хамтын ажиллагаа, бүс нутаг олон улсын харилцаа зэрэг олон асуудлаар санал солилцжээ.

Талууд хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлж, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай байгаль орчны хамгаалал дэд бүтэц гэсэн салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын хугацаанд хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button