ЭДИЙН ЗАСАГ

ШАТАХУУНЫ АРААС: Хүнсний бүтээгдэхүүний үнэ 2-26 хувь өссөн бол махных буурчээ

Өнгөрөгч долоо хоногт цөцгийн болон ургамлын тос, нэр бүхий хүнсний ногооны үнэ өссөн байна. Харин махны үнэ буужээ. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ шатахууны үнийн өсөлтийг дагаж, тодорхой хэмжээгээр нэмэгдээд байгаа юм.

Хамгийн өндөр өсөлттэй хүнсний бүтээгдэхүүн нь лууван байна. Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 26 хувиар өсөж, кг нь 2858 төгрөг болжээ. Үүний араас 16 хувийн өсөлттэйгөөр араас нь Аи-92 автобензин жагсаж байна.

Доорх үнэ нь хүнсний зах, дэлгүүрүүдийн дундаж дүн юм. Харин өсөлтийн хувийг өнгөрөгч долдугаар сарын дундаж үнэтэй харьцуулж тооцсон.

Үнэ өссөн бараанууд:

  • “Алтан тариа” гурил, дээдийн дээд – 2 хувиар өсөж, 2236 төгрөг
  • Хар талх - 6 хувиар өсөж, 1224 төгрөг
  • Цөцгийн тос – 3 хувиар өсөж, 4638 төгрөг
  • Ургамлын тос – 4 хувиар өсөж, 4774 төгрөг
  • Алим - 2 хувиар өсөж, 5985 төгрөг
  • Төмс – 2.7 хувиар өсөж, 987 төгрөг
  • Лууван – 26 хувиар өсөж, 2858
  • Сонгино – 1 хувиар өсөж, 2807
  • Аи-80 ба Аи-92 автоензин тус тус 16 хувиар өсөж, харгалзан 1970 ба 2036 төгрөг болжээ.

Харин махны үнэ өнгөрөгч долоо хоногт буусан байгаа юм. Тодруулбал:

  • Хонины ястай мах 6.4 хувиар буурч, 11615 төгрөг
  • Үхрийн ястай мах 6 хувиар буурч, 13900 төгрөг
  • Үхрийн ястай цул мах 6.2 хувиар буурч, 15513 төгрөг
  • Адууны ястай мах 0.2 хувиар буурч, 10741 төгрөг болжээ.

Эцэст нь, нийт хүнсний бүтээгдэхүүнүүд дундаж дүнгээрээ 2.8 хувиар буурчээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан шатахууны үнэ өссөн. Дараа нь дахин хоёр ч удаа өссөний сүүлийнх нь энэ сарын эхээр тохиогоод буй. Шатахууны үнийг өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өссөн байна. Гэхдээ махны үнэ буурснаар нийт дүнгээр өссөн биш буурсан шинжтэй гарч байгаа юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x