ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД
Толгойгоороо нийлсэн ихрүүдийг амжилттай салгажээ

Израйль Улсын “Сорока” эмнэлгийн төвд маш нарийн төвөгтэй, ер бусын хагалгаа амжилттай болж дуусчээ. Энэ талаар тус улсын батлан хамгаалах хүчний үндэсний хэмжээний радио станц “Галей Цахаль” мэдээллээ.
Тодруулбал, эмч нар төрөлхийн нийлсэн толгойтой мэндэлсэн ихэр охидын толгойг салгах мэс заслыг амжилттай хийсэн байна.
Охид өнгөрсөн оны наймдугаар сард мэндэлсэн бөгөөд тэдний толгой нь нийлсэн байсан ч тусдаа тархитай байсан аж.
Энэ төрлийн мэс засал Израйльд хийсэн анхны мэс ажилбар болсон байна.
(Эх сурвалж: mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.