Нийгмийн

ХЭРЭГ: Төрсөн хүүгээ толгойн тус газар нь заазуурджээ

Согтуурсан үедээ төрсөн хүүгээ зодож танхайран, толгойн тус газарт нь зүсэж гэмтээсэн хэрэг энэ сарын 16-нд гарчээ. Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн 27 хороо Дарь эх орчимд суух 54 настай эрэгтэй Б өөрийн төрсөн хүүтэйгээ хамт согтуурч, улмаар маргалдах үедээ толгойн тус газар нь заазуураар зүсэж гэмтээсэн байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдэж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 8812 буюу нийт гэмт хэргийн 27.3 хувийг эзэлж байна. Бусдын биед хөнгөн гэмтэл, хохирол учруулсан гэмт хэрэг 1206 нэгжээр буюу өмнөх оныхоос 15.2 хувиар өсч харин хүнд, хүндэвтэр гэмтэл хохирол учруулж үйлдсэн гэмт  хэргийн тоо 50 хүртэлх хувиар буурсан боловч энэ төрлийн гэмт хэргийн гаралт улсын хэмжээнд 564  нэгжээр буюу 6.8 хувиар  өссөн байна.

Бусдын биед хөнгөн гэмтэл, хохирол учруулах төрлийн гэмт хэргийн үндсэн шалтгаан нь архидалт байдаг бөгөөд эдгээр гэмт хэргийн үйлдэгдсэн газрын 50 орчим хувь нь гудамж талбай, олон нийтийн газар, баар цэнгээний газруудад үйлдэгдсэн байдаг. Мөн үүнээс гадна хүмүүсийн таарамжгүй харилцаа хэрүүл маргаанаас болж энэ төрлийн  гэмт хэрэг гарч байгаа тул Цагдаагийн байгууллагаас иргэдийг бусдыг хүндэтгэж, хүлээцтэй тайван байх, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сануулж байна.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-08-29 13:09

Ergvv araatan bee arxiig eroosoo Mongold xorimoor bn

ИИЙЙЙЙЙЙЙЙ
ИИЙЙЙЙЙЙЙЙ
2019-08-30 03:24

Аав хүү хоёр хамт архидаад бие биентэйгээ мууд�##�цлаа гэж би буруу ойлгочих шиг боллоо доо Ямар ёс суртахуунгүй үйлдэл вэ? Яаж ч бодоод ухаан санаанд минь буухгүй юмаа Ямар айл гэж ийм байдаг байна? даа

Холбоотой мэдээ

Back to top button