ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМСПОРТЭнтертайнмент

“Nike”: Майкл Жорданд зориулсан анхны пүүзийг 1,47 сая доллараар зарав

Алдарт сагсан бөмбөгчин Майкл Жордан анх 1984 оны NBA-гийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь тоглолтод уг хос пүүзтэйгээ гарч ирж байсан түүхтэй.

Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо буюу NBA-гийн ээлжит улирлын тоглолтод “Nike” брендээс тусгайлан бүтээсэн сагсан бөмбөгийн анхны хос пүүзийг тамирчны хүсэл сонирхолыг харгалзан үзэж, Невада мужийн Лас Вегас дахь “Sotheby's” дэлгүүрт ням гараг /2021.10.24/-т дуудлага худалдаанд орлоо. Дуудлагаар хамгийн дээд үнэ 1,47 сая америк долларт хүрчээ.

Майкл Жордан “Чикаго” багт тоглож байсан ба 1984, 1992 оны Олимпын хошой аварга, NBA-гийн зургаан удаагийн аварга. Мөн “Вашингтон ДС” багт тоглож, 2003 онд зодог тайлсан.

Жордан NBA-гийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор таван удаа шалгарч, 14 удаа Бүх оддын тоглолтод оролцсон. Тэрбээр дунджаар нэг тоглолтод 30,1 оноо авч, 6,2 удаа самбараас бөмбөг авч байсан түүхтэй.

(Эх сурвалж: Bloomberg)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Cindy
Cindy
2021-10-26 13:53

We have a one time limited offer.

366,295,395 Leads for $20!

BusinessLeads101.com!

Холбоотой мэдээ

Back to top button