СПОРТ

85 настай Ц.Раднаа Австралийн тэмцээнд түрүүлэхдээ гурван дээд амжилт шинэчилжээ

Гурван жилийн өмнө нэгэн телевизээр “Ганц ч амралгүйгээр Зайсан толгой дээр гүйгээд гардаг гайхалтай өвөө” хэмээн нэгэн хүнийг онцолсон нь спортын мастер Цэрэнгийн Раднаа юм.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, өдгөө 85 настай тэрбээр энэ жил Польш улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий уртын харайлт, 400 метрийн болон саадтай гүйлтийн төрөлд түрүүлж, монгол түмнээ баярлуулсан.

Нас бол зүгээр л тоо гэдгийг амжилтаараа баталсан Ц.Раднаа гуай ДАШТ-д анх өрсөлдөөд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлснээр нь монгол түмэн өдгөө ч бахархдаг.

Азийн АШТ-ий мөнгөн медальтай Ц.Раднаа гуай Австралид болж буй мастеруудын олон улсын   тэмцээний эхний өдрүүдэд 85-аас дээш насны ангиллын гурвын харайлтад зургаан метр харайн, 40 см, 60 метрийн зайд 10.33 секунд гүйн, саадтай 80 метрийн зайд 20.18 секунд гүйн түрүүлэхдээ гурвууланд нь тус тэмцээний дээд амжилтыг ахиулжээ.

Эдгээр амжилтыг өмнө Шинэ Зеландын тамирчин Жон Жонсон (гурвын харайлтад 5.34 метр, 2018 он), Австралийн Маурисе Дауфинед (60 метрийн зайд 11.12 секунд, 2012 он), Австралийн Макс Макэй (саадтай 80 метрийн зайд 24.00 секунд, 2004 он) нар эзэмшиж байсан юм. Тэгэхээр Ц.Раднай гуай саадтай 80 метрийн зайн амжилтыг л гэхэд 15 жилийн дараа ахиулсан гэсэн үг.

Тэрбээр энэ сарын 5-нд 200, 6-нд 400 метрийн зайд өрсөлдөнө.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button