НийгмийнНИЙГЭМ

САЙН ЖИШИГ: Хогоо долоон төрлөөр ангилж хаядаг СӨХ

Эко тодотголтой Хан-Уул дүүрэг хогны менежементийг маш сайн хэрэгжүүлж буй дүүргээр тэргүүлдэг. Ялангуяа хогоо ангилан хаях асуудлыг олон хорооддоо нэвтрүүлж сайн жишиг эхлүүлээд буй. Тус дүүргийн есөн хороо хогоо ангилан хаядаг болж нийслэлээс зохион байгуулсан уралдаанд хүртэл тэргүүлж байсан удаатай.

Тус дүүргийн дөрөвдүгээр хорооны “Шинэ өргөө хотхон”, нэгдүгээр хорооны “Наран хотхон” СӨХ, гуравдугаар хорооны “Хийморь хотхон” СӨХ, 15 дугаар хорооны “Нархан хотхон” СӨХ-үүд тэргүүлж байв. Мөн тус дүүргийн 21-р хорооны “Буянт Ухаа 2Б” СӨХ-нд харъяалагддаг айл өрхүүд хогоо долоон төрлөөр ангилж хаяад сурчихсан сайн жишигтэй байна.

Хуучин болон хэрэглэдэггүй хувцасаа иргэд нь хэрэгтэй нэгэндээ өгч солилцохоос шил, цаас, хувцанцар сав зэргийг дахин боловсруулалтад оруулахаар ангилдаг болоод удаж байгаа аж.

Энэ мэтчилэн хогоо ангилж хаяад сурчихсан цэвэр цэмцгэр дүүргээс хөдөө орон нутгийн аймаг сумын удирдлагууд, нийслэлийн бусад дүүргүүд хогны менежментийн авч хэрэгжүүдж байгаа ажлуудаас нь туршлага судалдаг болоод байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button