УЛС ТӨР

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР: Зэсийн экспорт тасалдаагүй, үргэлжлүүлэн чингэлгээр тээвэрлэнэ

БНХАУ-ын тал Эрээний боомтын автотээврийг хаагаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл өчигдрөөс төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоож, нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг нурмаг ачааг задгай чингэлгээр хүлээж авахгүй байхаар шийдвэрлээд байгаа. Зөвхөн контейнер хүлээж авна гэж буй.

Үүнтэй холбоотойгоор нүүрсний экспортын араас зэсийн экспорт хүнд байдалд орчих вий гэсэн болгоомжлол үүссэн. Иймд бид энэ талаар Эрдэнэ үйлдвэрээс тодруулсан юм.

Тус үйлдвэрээс, бид зэсийн баяжмалаа шуудайнд хийгээд задгай вагон дээр ачдаг байсан. Одоо шилжүүлэн ачихтай холбоотойгоор чингэлэг тээврээр хий гэдэг чиглэл тавьсан байна. Энэ хүрээнд УБТЗ-тай хэлцэл хийж битүү чингэлэг захиалж байгаа. Монголд хичнээн нөөц байгааг мэдэхгүй. УБТЗ-аас тодорхой хариу ирвэл бидний дараагийн ажлын хуваарь гарна. Үйлдвэрлэл ч хэвийн явагдаж байна Одоогоор зэсийн баяжмалын экспорт тасалдаагүй. Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэдэг контейнер бэлтгэж байгаа. Дараагийн экспортоо хийхэд тэр нь хүрэлцээтэй байвал экспортод гацалт үүсэхгүй. Үргэлжлүүлэн чингэлгээр тээвэрлэлт хийгдэнэ гэх тайлбарыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button