ХЭРЭГ: Таксины жолоочийн амийг хөнөөсөн залуус "Юу болсныг санахгүй байна" хэмээжээ
20-21 насны дөрвөн эрэгтэй болох Э, Т, О, Т нар Хархорин захын ар талын автобусны буудал орчмоос такси барьж, Толгойт руу хүргүүлэх үедээ таксины мөнгөнөөс болж маргалдан жолооч Б-г хутгалж амийг нь хохироосон тухай бид өмнө мэдээлсэн.
Улмаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран илрүүлсэн юм.
Таксины жолоочийн амийг хөнөөсөн залуус тухайн үед архи, согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байсан гэх бөгөөд "Хүний амь хөнөөснөө сайн санахгүй байна" гэх агуулгатай зүйлийг мэдүүлсэн аж. Өдгөө залуусыг саатуулан байцаалт авч буй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санахгүй байна гээд ялаас мултрах боломжтой
өө за нөгөө аваргх түвшинбаярын аргыг хэрэглэхээр шийдсэн байна шүү дээ. Түвшинбаяр би аохи уугаад ухаан алдсан байсан учраас юу ч санахгүй байна гэж мэдүүлэг өгсөн гээ биздээ. Одоо хойшид хүн алсан бүх хүн энэ маягаар мэдүүлэг өгөх юм байна л дах. Тэгэхээр архи ууж ухаан алдаад хүн алсан бол ямар ч сонгох санкацгүйгээр бүх насаар нь гянданд хорихоор эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах рэрэгтэй.
Архи уух нь хүндрүүлэх нөхцөл болдог. Тэнэг л байна даа.
Ялаа алчаад хэзээ алснаа санахгүй байна гэдэг шиг юм болохнээ
Таксины жолооч нар минь согтуу хүн битгий авч явж бай.
санахгүй дээр нь цааш нь харуулчих муу алуурчидыг орон гэрээ тэжээж яваал нэг жолооч байсан даа
санахгүй б.на гээд дахиад хүн ална даа наад тэнэгүүд чинь