Нийгмийн

“Хоолны мах бүдүүн хэрчлээ” хэмээн эхнэрийнхээ хуруунуудыг зүсжээ

Цагдаагийн байгууллагад нөхөр маань согтуу хутга бариад агсан тавиад байна гэх мэдээлэл СХД-ийн 24-р хороонд оршин суух иргэнээс иржээ.

Тодруулбал, СХД-ийн 24-р хорооны оршин суух хаягтай 45 настай эрэгтэй С, хамтран амьдрагч 43 настай С-ийг согтуурсан үедээ “Хоолны мах бүдүүн хэрчлээ” хэмээн маргалдан улмаар зүүн гарын дунд болон ядам хурууг зүсэж гэмтэл учруулсан байна. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button