Нийгмийн

Гурав хоног согтууруулах ундаа хэрэглэн амьгүй ураг төрүүлжээ

Жирэмсэн эмэгтэй олон хоног архи согтууруулах ундаа хэрэглэн амьгүй ураг төрүүлсэн хэрэг энэ амралтын өдрүүдэд бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, Есдүгээр сарын 7-нд буюу энэ бямба гарагт яаралтай түргэн тусламжийн утас 103-т дуудлага мэдээлэл хүргүүлэн, 4-5 сартай амьгүй ураг төрүүлсэн аж.

Эх сурвалжийн хэлж буйгаар уг эмэгтэй нь Баянзүрх дүүрэгт байрлах гэртээ гурав хоногийн турш архи согтууруулах ундаа хэрэглэсэн ба 103-т дуудлага өгч уг мэдээлэл бүртгэгдсэн гэлээ.

Сэрэмжлүүлэг: Алкоголь эхийн цусаар дамжин эхэсээр чөлөөтэй нэвтэрч, хүйн судсаар урагт очдог. Согтууруулах ундаа нь жирэмсний эхний гурван сард ургийн гажиг үүсгэх шалтгаан болдог. Тухайлбал, нүүрний өөрчлөлт (уруул, тагнайн сэтэрхий), оюун ухааны хомсдол гэх мэт. Мөн ургийн өсөлтийн саатал болон мэдрэлийн эрхтэн системийн өөрчлөлтийг жирэмсний ямар ч хугацаанд үүсгэх аюултай. Хүүхдийн тархи жирэмсний бүхий л хугацаанд хөгжиж байдаг тул хэдийд ч гэмтэж болох эрсдэлтэй.

Ургийн согтуурлын хам шинжтэй хүүхдүүдийн тархи хэвийн хэлбэрээ олж хөгждөггүй. Учир нь тархины зарим хэсгийн мэдрэлийн эсүүд үхжсэний улмаас хэвийн бүтэц үүсч чаддаггүй байна.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-02-04 12:15

Cialis 10 Mg Receta http://cialisjh.com - Cialis Propecia De 20 Mg Cialis Vendita Propecia Online

Холбоотой мэдээ

Back to top button