ДЭЛХИЙНИЙГЭМ

Монгол Улс гэмт хэргийн индексээрээ 142 орноос 43-т жагслаа

Олон улсын хүний ​​эрхийн болон олон нийтийн байгууллагаас НҮБ, ЕАБХАБ зэрэг дэлхийн улс орнууд дахь гэмт хэргийн нөхцөл байдлын үнэлгээг жил бүр гаргадаг. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улс “Numbeo” хэмээх дэлхийн мэдээллийн сангийн янз бүрийн улс орнуудын гэмт хэргийн индексээр 142 орноос 43 дугаарт жагссан байна.

Монгол Улс гэмт хэргийн индексээр 53.73, харин аюулгүй байдлын индексээр 46.27 оноо авсан аж.

Улс орнуудын гэмт хэргийн төвшинг үнэлэх гол шалгууруудыг дурдвал:

-ард иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламжийн чанар;

-орон нутгийн зам тээврийн ослын тоо;

-гудамжны гэмт хэргийн төвшин;

-террорист үйл ажиллагаа.

Гэмт хэргийн төвшин өндөр байх нь ядуурал давамгайлсан, ажлын байрны хомстолтой улс оронд түлхүү байдаг гэж дүгнэдэг. Хууль сахиулах хатуу арга хэмжээ, хатуу шийтгэл ногдуулах нь ихэвчлэн гэмт хэргийн тоог бууруулдаг. Катар, Арабын Нэгдсэн Эмират Улс, Тайвань, Мэн арал, Оман, Швейцарь, Хонконг, Япон зэрэг улс орнуудад гэмт хэргийн гаралт маш бага байгаа юм.

Харин Монгол Улсын хөрш орнууд болох БНХАУ 115, ОХУ 94 дүгээр байрт оржээ.

(Эх сурвалж:  Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button