НИЙГЭМ

ШӨХТГ: “Mobicom”, “Unitel”-д шалгалт хийхэд зөрчил их гарлаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ГЭНЭТ ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛДАГ, DATA БАГЦАА, ҮНЭЭ ӨӨРЧИЛДӨГ ЗЭРЭГ ЗӨРЧИЛ ИХ ГАРСАН

ШӨХТГ-т энэ зун иргэдээс аялал жуулчлалын үйлчилгээ болон СӨХ-той холбоотой гомдол олон ирсэн байна. Аялал жуулчлалын үйлчилгээ нь үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрэхгүй байгаа тул төлбөрийн тодорхой хувийг нэхэмжилсэн асуудлууд гарсан байна. Энэ нь аялал жуулчлалын компани мэдээллээ тодорхой өгөөгүйтэй холбоотой.

Мөн СӨХ-д зөвшөөрөл өгч буй төрийн байгууллагуудтай холбоотой ажиллаж байгаа ч, хариуцлага тооцох хууль нь тодорхой бус байгаа аж.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам: ”Эрчим хүчний үнийг нэмэх талаарх саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар манайхаас асуусан. Бид эрчим хүчний үнэ тарифыг яагаад нэмж болохгүй талаарх гаргалгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

Харилцаа холбооны зохицуулах хороо маш хариуцлагагүй ажиллаж байна. Бид өнгөрсөн хугацаанд "Mobicom”, "Unitel”-д шалгалт хийсэн. Гэнэт үйлчилгээндээ өөрчлөлт оруулдаг, Data багцаа, үнээ өөрчилдөг зэрэг зөрчил их гарлаа. Эдгээрт зөрчлийн хэрэг үүсгэж, холбогдох торгуулийг ногдуулсан. ХХЗХ энэ асуудлыг дахин гаргахгүй байх тал дээр анхаарал тавьж байгаа гэж найдаж байна” гэлээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button