Нийгмийн

Нөхөртөө бензин хүргээд буцах замдаа айлын мал малладаг этгээдэд алуулжээ

-НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭ ХЭЭР ДУУДАЖ САНААТАЙГААР АМЬ НАСЫГ НЬ ХӨНӨӨСӨН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ ГЭВ-

Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт 2019 оны есдүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 45 минутад “Манай хамаатан Б-нь өөрийн нөхөрт есдүгээр сарын 02-ны өдөр шатахуун хүргэж өгөөд буцсан ба түүнээс хойш сураггүй алга болсон” гэх дуудлагыг  цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Есөнбулаг сум Наран багт очин үзлэг шалгалт, эрэн хайх ажлыг зохион байгуулан ажилласан бөгөөд есдүгээр сарын 04-ний өглөө автомашинтайгаа шатаж нас барсан байдалтай олдсон байна. Тус аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдын хамтаар ажлын хэсэг гарган ажилласан аж.

Шалгалтаар талийгаач ”Б” нь есдүгээр сарын 02-ны өдөр хээр машины шатахуун дуусч зоссон нөхөртөө бензин хүргэж өгөөд буцсан. Харин буцан явах замдаа 1995 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй. Говь-Алтай аймаг Есөнбулаг суманд айлын мал малалдаг “Б” гэгчтэй тааралдаж улмаар уг этгээд хохирогчийн амь насанд халдан галдан шатаасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Хэргийг ямар шалтгааны улмаас үйлдсэн зэргийг Аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хэргийг үлдсэн гэж сэрдэгдэн цагдан хоригдсон этгээд нь урд өмнө 2019 оны 04 дүгээр сард Говь-Алтай аймгийн Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхээр танхайн хэргээр торгох ялаар шийтгүүлж байжээ. Уг хэрэгтэй холбогдуулан хэвлэл, мдэээллийн хэрэгслээр нөхөр нь эхнэрийнхээ амь насанд хүрсэн гэж ташаа мэдээлэл гарч байсны залруулж байна.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-09-12 01:34

Нийтлэлээ �##�даагүй оруулаач

Зочин
Зочин
2019-09-13 17:50

Танай сайт өмнө энэ хэргийн т�##�аар мэдээлсэн байсан. Ингэхдээ нөхөр нь �##�сан гэж бичсэн байсан шүү. Бүүр нөхрийнх нь нэрийг бүтнээр бичсэн харагдсан. Гэтэл одоо өөр зүйл бичиж. Хүний нэр төрд ноцтой х�##�дсан байна даа.

StevSlarie
StevSlarie
2020-01-31 17:08

Amoxil Side Affects http://ggenericcialisle.com - Buy Cialis Cialis Fabrique En Inde Cialis Discount Legally Cash On Delivery Amoxicilina For Sale Real Inverness

LesOrdiff
LesOrdiff
2020-02-09 19:13

Viagra In Pomata http://buyciallisonline.com/# - Cialis Caduet Cialis Priligy Approved By Fda

Холбоотой мэдээ

Back to top button