ДЭЛХИЙНИЙГЭМ

ЕАБХАБ ОХУ-ыг цэрэг, зэвсэг техникээ бүс нутгаас гаргахыг уриаллаа

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага /ЕАБХБ-OSCE/ ОХУ-ыг Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигаа цуцлахыг уриаллаа.

Тус байгууллагад ОХУ-ыг төлөөлөн суугаа байнгын төлөөлөгч Александр Лукашевич зарлигийг цуцлах тухай уриалгад хариу тайлбар хийв. Хоёр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн үйл явц бол ОХУ хүмүүнлэгийн үзэл баримтлалаар маш хэцүү боловч зайлшгүй шаардлагатай гаргасан шийдвэр гэв.

ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хельга Шмид мягмар гараг /2022.02.22/-т болсон Украйны нөхцөл байдлын асуудлаарх ЕАБХАБ-ын Байнгын зөвлөлийн ээлжит бус хуралдааны үеэр Москва Донецк болон Луганскийн Бүгд Найрамдах Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрээ цуцалж, оросын цэрэг арми, зэвсэг техникийг бүс нутгаас гаргахыг мөн уриалсан байна.

Түүнчлэн, тус байгууллага дахь Польш улсын төлөөлөл, ЕАБХАБ-ын Байнгын зөвлөлийн дарга Адам Халачиньский Байнгын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр хэлэхдээ, “ЕАБХАБ-ын гишүүн улс орнууд эв санааны нэгдэлтэй, Украйныг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, тус улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдалд халдсан шийдвэрээ цуцлахыг ОХУ-д уриалж байна” гэсэн байна.

Ийнхүү ОХУ-ыг олон улсын эрх зүй, ЕАБХАБ-ын үндсэн зарчим, Венийн хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчсөн хэмээн 40 гаруй орны төлөөлөгч буруутгаж эхлээд байна.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button