ДЭЛХИЙНИЙГЭМ

Донецк, Луганскийн удирдагчид В.Путинаас тусламж хүслээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украйны зүүн хязгаарын Донецк болон Луганскийн тусгаар тогтнолыг  албан ёсоор зарлаж, Донецкийн Бүгд Найрамдах Улс, Луганск Ард Улс болсон.

Донецкийн удирдагч Денис Владимирович Пушилин, Луганскийн удирдагч  Леонид Иванович Пасечник нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд албан бичгээр хүсэлт гаргаж, тусламж хүсчээ. Энэ талаар В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков эл хүсэлтийн талаар мэдээлжээ. Хоёр удирдагчийн хүсэлтийн гол агуулга нь Украины түрэмгийллээс хамгаалуулах тухай хүсэлт гаргасан аж.

Хоёр бүс нутгийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөнд удирдагчид өөрсдийн ард иргэдээ төлөөлөн ОХУ-д талархал илэрхийлсэн гэдгийг Дмитрий Песков онцлов.

“Украины зүгээс ирж буй түрэмгийллийн улмаас бүгд найрамдах улсын ард иргэд одоогийн байдлаар гэр орноо орхин дүрвэж эхэллээ. Тиймээс иргэд орос руу нүүн шилжилж эхэлсэн. Хэрэв Украины зэвсэгт хүчний цэргийн заналхийлэл үргэлжилсээр байвал Донецк болон Луганскийн энгийн иргэд аюул эрсдэлд өртсөөр байх болно. Иргэний болон үйлдвэрлэлийн дэд бүтэц, сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэвсэгт халдлагад өртснөөс гадна хамгийн аймшигтай зүйл бол энгийн номхон ард иргэд, ялангуяа хүүхдүүд амиа алдаж байна” хэмээн албан хүсэлтээс эш татан эх сурвалж мэдээлжээ.

Ерөнхийлөгч В.Путинд илгээсэн эл хүсэлтэд “Киев цэргийн хүчээ нэгтгэх шугамаа үргэлжлүүлсээр байна. АНУ болон Барууны бусад улсаас цэргийн дэмжлэгийг нэгэн зэрэг хүлээн авч байна. Киев мөргөлдөөнийг хүчээр шийдвэрлэхээр шийджээ” гэсэн байна. Ийм нөхцөл байдлыг харгалзан үзээд, ОХУ-аас зохих тусламжийг илгээнэ гэдгийг Дмитрий Песков мэдэгдлээ.

(Эх сурвалж: TASS)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button