СПОРТ

ДАШТ:Б.Чинзориг, Х.Энхмандах нар өнөөдөр өрсөлдөнө

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ ОХУ-д үргэлжилж байна. 20 дахь удаагийн тус тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлагад долоон ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр 52 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Х.Энхмандах Казахстаны С.Бибоссиновтой, 63 кг-д Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг БНХАУ-ын боксчин Шан Жунтай өрсөлдөнө. Тэд эхний тойрогт гоц мөргөсөн юм.

Маргааш 57 кг-д Азийн наадмын аварга Э.Цэндбаатар хүч сорино.

ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 75 кг-д Д.Давааням Узбекистаны Ф.Кахрамоновт, 81 кг-д Н.Шинэбаяр Узбекистаны Д.Рузметовт, 91 кг-д С.Эрдэнэбаяр Словакийн Д.Михалект ялагдан, тэмцээнээ дуусгасан юм.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button