ДЭЛХИЙ
АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын нэрийг танилцуулжээ

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын нэрийг танилцуулжээ. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байдены Засаг захиргаанаас дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Ричард Ли Буанганыг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалд нэр дэвшүүлж, танилцуулсан байна. Тэрбээр өдгөө Төрийн департаментын Олон нийттэй харилцах товчооны Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын орлогчоор ажиллаж буй ажээ.
Ажлын туршлагын тухайд,
- Иерусалим дахь Ерөнхий консулын газар
- Хэвлэлийн дэд атташе
- БНХАУ-ын Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч
- Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны дэд нарийн бичгийн даргын туслах
- Төрийн нарийн бичгийн даргын гүйцэтгэх туслахаар тус тус ажиллаж байжээ.
Харин боловсролын тухайд,
- Гэгээн Эдвардын Их Сургуулийг Улс төр, эдийн засагчаар төгссөн байна.
Э.СИЙЛЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Майкл Клический сайд сайн ажилласан шүү.
манай элчин сайдын зиндаанд тохируулж илгээж буй нэгэн бололтой. монгол ингэж л доош орнодоо хохь нь. өмнө нь ямар зиндааны алба хашиж байсан хүнийг АНУ монголд элчингээр илгээж байсан билээдээ
Өө одоогийн элчин сайд нь их аятайхан хүн байсан юмсан. Цаанаа нэг элгэмсэг, монголын өв соёл бүх зүйлд маш хүндэтгэлтэй ханддаг хүн. Өмнөх эмэгтэй сайд бол эвгүй гар байсан