СПОРТ

ДАШТ: Б.Шоовдор эхний тойрогт яллаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Казахстаны Нур-Султан хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас үндэсний шингээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Батзориг нарын удирдлагад 20 бөх зодоглож байгаа юм.

Өнөөдөр ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа, ДАШТ-ий хүрэл медальт Б.Шоовдор, ОУХМ Х.Болортуяа нар өрсөлдөж байна.

Эмэгтэйчүүдийн 59 кг-д барилдаж буй ДАШТ-ий хүрэл медальт Б.Шоовдор эхний Румыний Катерина Жидачевскаг 2:0-ээр яллаа.

Тэрбээр шөвгийн наймд Германы Сандра Парусжевски, Туркийн Элиф Яник нарын ялсантай барилдана.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button