Нийгмийн
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орцонд бензин үнэрлэж, эмэгтэй хүүхэд айлгасан иргэнийг хөөж гаргажээ

Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд байрлах Хайрхан хорооллын Мандах СӨХ-ноос сэрэмжлүүлэг мэдээллийг нийтэлсэн байна.
Тодруулбал, Хайрхан хорооллын 13 дугаар байрны орцонд эрэгтэй хүн бээлийд бензин шингээж үнэрлэн улмаар гэртээ орох гэж явсан эмэгтэй хүүхдийн араас дагаж орох гэж айлгасан байна.
Тухайн үед жижүүр камераар харж сэжигтэй санагдсан тул араас нь дагаж, үйлдлийг таслан зогсоож хөөж гаргасан байна.
Тиймээс иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж энэ мэт хүмүүсээс үр хүүхэд болон хүүхэд эмэгтэйчүүдээ хамгаалж орц хонгилдоо орсон сэжигтэй хүмүүсийг харж хянаж шаардлагатай бол холбогдох газар нь хандах шаардлагатай байна гэж СӨХ-ноос сэрэмжлүүллээ.
Х.УМААХАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ямар хариуцлагатай сүрхий жижүүр вэ, баярлалаа,
Өчиггүй бууд
Ene odoo araicdee