СПОРТ

ДАШТ: Өнөөдөр барилдах Монголын дөрвөн бөхийн сугалаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Казахстаны Нур-Султан хотод үргэлжилж байна. Өчигдөр Монголын дөрвөн бөх барилдсанаас ДАШТ-ий хүрэл медальт Б.Шоовдор хүрэл медалийн төлөө, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Х.Болортуяа нар дагах тойрогт барилдахаар болсон.

Өнөөдөр Хөдөлмөрийн баатар, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, ДАШТ-ий хошой хүрэл медальт Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар барилдана. Тэдний сугалаа гарч, хэн хэнтэй өрсөлдөх нь тодорхой болжээ.

Эрдэнэбатарын Бэхбаяр

Эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдах Э.Бэхбаяр гавьяат эхний тойрогт Тажикстаны М.Икромовтой барилдана.

Төмөр-Очирын Тулга

Эрэгтэйчүүдийн 65 кг-д үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгын шавь Т.Тулга эхний тойрогт Беларусийн Ниургун Скрриабинтай өрсөлдөнө.

Энхбатын Гантуяа

Эмэгтэйчүүдийн 62 кг-д өрсөлдөх Э.Гантуяа эхний тойрогт ОХУ-ын бөх Мариа Кузнецоватай барилдана.

Соронзонболдын Батцэцэг

Эмэгтэйчүүдийн 68 кг-д хүч сорих Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг эхний даваанд Беларусийн М.Мамашуктай учраа таарлаа.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button