СПОРТ

Б.Болортуяа ДАШТ-ээс ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Казахстаны Нур-Султан хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас үндэсний шингээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Батзориг нарын удирдлагад 20 бөх зодоглож байгаа юм.

“Нур-Султан-2019” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч сорьж буй үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн бөх Бедиха Гунтэй 12:9-өөр яллаа.

Ингэснээр ДАШТ-ээс Монголын багийн анхны медалийг хүртэв.

23 хүртэлх насны Азийн АШТ-ий болон Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальтай тэрбээр ДАШТ-д анх удаа зодоглосон юм.
Түүний анхны багш ОУХМ Сүхбаатарын Мөнхсүх, “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн тэдний багш, гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар нарт хүргэе.

https://www.facebook.com/eguurmgl/videos/702540180221417/?t=4881

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button