СПОРТ

БИЧЛЭГ: Э.Цэндбаатар ДАШТ-ий ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА

ОХУ-д үргэлжилж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ Монголоос үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлагад долоон ширэн бээлийтэн өрсөлдөж байна.

20 дахь удаагийн тус тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн Азийн наадмын аварга Э.Цэндбаатар өнөөдөр хүрэл медалийн төлөөх тоглолтод Ирландын боксчин Курт Уолкерыг 5:0-ээр яллаа.

Ингэснээр хүрэл медалийн болзол хангав. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Узбекистаны боксчин М.Миразизбектэй өрсөлдөнө.

Медалийн өнгөө хувирган, дэлхийн аварга боломж түүнд бий.

Үндэсний шигшээ баг, “Сүлд”, спорт хорооны тамирчин, Б.Энтайван дасгалжуулагчийн шавь тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн. Улмаар Риогийн олимпод медалийн үзүүрээс атгаад алдан, V байрт шалгарсан Э.Цэндбаатар хоёрдугаар тойрогт Киргизийн Мунарбек Уулуг ялсан юм.

https://www.facebook.com/eguurmgl/videos/514114559391031/?epa=SEARCH_BOX

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 08:10

Wo Kann Ich Viagra Ohne Rezept http://viacialisns.com/# - cialis canada Viagra Ordering From India Buy Cialis Priligy Price

Холбоотой мэдээ

Back to top button