ФОТО: “Их хурд”-д унасан хүлэг нь түрүүлсэн гурван хүүхдэд амласан байраа бэлэглэлээ
Өнөө жилийн “Их хурд” уралдааны азарга, их нас, шилмэл морины уралдаанд унасан хүлгээ түрүүлгэсэн гурван хүүхдэд ММСУХ-ноос байр бэлэглэхээ амласан билээ. Тэд амласандаа хүрч, хурдан морь унадаг гурван хүүхэд байрандаа орлоо.
“Их хурд- VIII” уралдааны хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хурдан хээр азаргыг унаж түрүүлгэсэн Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр сургуулийн 3б ангийн сурагч Буян-Оршихын Энхбаяр хүүд СХД-ийн 20 дугаар хороонд байрлах 69А байранд 1 өрөө байр бэлэглэв.
Мөн их насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат МУТМУ Т.Галбадрахын бор морийг унаж, түрүүлгэсэн ХУД-ийн Өлзийт хорооллын 59 дугаар сургуулийн 4А ангийн сурагч Пүрэвсүрэнгийн Пүрэвбат хүүд СХД-ийн 20 дугаар хороонд байрлах 69А байранд 1 өрөө байр байрны түлхүүр гардууллаа.
Шилмэл морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Ц.Чимэдбавуугын Хүрэн халзан азаргыг унаж түрүүлгэсэн Хөвсгөл аймгийнТөмөрбулаг сумын уугуул Мөрөн сумын 4а ангийн сурагч Пүрэвбатын Эрдэнэбат хүүд ХУД-ийн 5 дугаар хороонд байрлах Шинэ сууц байрны 34 тоот 1 өрөө байр бэлэглэв.
Монгол Улсын Тод манлай уяач, “Модун хаан групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Дамбын Хишигжаргал ивээн тэтгэж, Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлагын хамт гардуулан өгчээ.
Б.БУЯНДАЛАЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Buyn ni delgereg nudee oljee D.Hishigjargald ajil amidrald ni amijilt husie 3n ail dulaan oron suutstai bolloo