СПОРТ

Б.Бат-Эрдэнэ тэргүүнтэй МҮБХ-ноос Л.Чинбатад талархал илэрхийлжээ

Монголын үндэсний бөхийн хоёр өөр холбоо үйл ажиллагаа явуулж, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг арсалдан, хөнжилдөө хөлөө жийлцсээр өдий хүрсэн. Нэгийг нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ, нөгөөг нь Хөдөлмөрийн баатар Л.Чинбат удирддаг байсныг хүмүүс сайн мэднэ. Хоёулангийнх холбоо адилхан МҮБХ гэдэг нэртэй, тус бүртээ өөр, өөрийн гэсэн тамга, тэмдэгтэй байв. Тэд манайх хууль ёсных, танайх хууль бус гэж бие биенээ үгүйсгэсээр өдий хүрсэн.

https://www.facebook.com/lchinbat/videos/731696877271590/

Хэд хоногийн өмнө “Гацуурт”-ын Л.Чинбат өөрийн удирддаг МҮБХ-ныхоо тамга, тэмдгийг Б.Бат-Эрдэнэ аваргад гардуулан өгсөн билээ. Тэгвэл МҮБХ-ноос түүнд талархал илэрхийлжээ.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button