СПОРТ

ДАШТ: Э.Бэхбаяр дэлхийн аварга Заур Угуевт ялагдлаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Казахстан улсад үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Алтай” констракшн, “Хангарьд” спорт хорооны бөх, гавьяат тамирчин Э.Бэхбаяр барилдаж байна.

Тэрбээр эхний тойрогт Тажикистаны Мухамад Икромовыг 8:6-гаар, удаах даваанд 2017 оны залуучуудын Азийн аварга, Узбекистаны Жахонгирмирза Туробовыг 6:0-ээр ялсан.

Э.Бэхбаяр шөвгийн наймд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, ОХУ-ын бөх Заур Угуев 5:2-оор дийлдлээ.

ДАШТ-ийг ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА.

https://www.facebook.com/eguurmgl/videos/428706424424847/

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button