СПОРТ

ДАШТ: С.Батцэцэг, Э.Бэхбаяр, Т.Тулга нар маргааш дагаж барилдана

"Нур-Султан-2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдрийн хагас шигшээ барилдаанууд боллоо.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Төмөр-Очирын Тулга, эмэгтэйчүүдийн 68 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг нарыг ялсан бөхүүд шигшээд шалгарав. Ингэснээр тэд маргааш дагаж барилдахаар боллоо.
Харин 62 кг-д өрсөлдсөн ОУХМ Э.Гантуяаг ялсан БНАСАУ-ын Рим Жон Сим хагас шигшээд дийлдсэнээр мана бөхс тэмцээнээ өндөрлүүлэв.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button