СПОРТ

Б.Шоовдор ДАШТ-ий хошой хүрэл медальтай боллоо

Казахстаны Нур-Султан хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас үндэсний шингээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Батзориг нарын удирдлагад 20 бөх зодоглож байна.

Эмэгтэйчүүдийн 59 кг-д барилдсан “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээн, Сассари, Александр Медведь, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Баатаржавын Шоовдор хагас шигшээд 2016 оны ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн хошой аварга Канадын Линда Мораистай барилдаж 3:1-ээр ялагдсан.

Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Украины бөх Ангелина Лысакийг цэвэр яллаа. Ингэснээр сүүлийн гурван ДАШТ-д медалийн төлөө өрсөлдөн, ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо.

Ийнхүү Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат тэрбээр Монголын багийн хоёр дахь медалийг энгэртээ зүүв.

Б.Шоовдор Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 17, эмэгтэйчүүдээс долоо дахь (С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, Д.Отгонцэцэг) тамирчин болж байна.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Unen
Unen
2020-07-18 08:17

Ger bultei ertei z####irch yavdag shoovdort hunii togooruu ungiij hulgailj idsen hool ni zohij dee

Зочин
Зочин
2021-08-31 17:54

Энхэртэй эртэй нөхцөж �##########�рсан боловсон биеээ үнэлэгч баатаржавын шоовдор хүний тогоо руу өнгийж хүний хоол хулгай хийж идсэн шившиг эцэг эхтэйгээ нийлж ямар замаар хүрэн харьер машинтай болсон вэ эхнэртэй эрийн эхнэр хүүхдээсээ нууж зувчуулсан хэдэн х�##�тар төгрөгөөр гол оо зогоосон бие ээ үнэлэгч энэ бол баатаржавын шоовдорын үнэн төрх нүгэл нүдтэй байлгүй

Холбоотой мэдээ

Back to top button