ЭДИЙН ЗАСАГ
Ам.долларын ханш ДӨРВӨН төгрөгөөр буурчээ
Ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногт 2672 төгрөг байсан бол өнөөдөр /2019.09.20/ Монгол банкны нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 2668 төгрөгтэй тэнцэж байна. Валют арилжааны “Найман шарга” төвд ам.долларыг 2669 төгрөгөөр авч, 2671 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкуудын хувьд нэг ам.долларыг 2663-2664 төгрөгөөр авч, 2670-2674 төгрөгөөр зарж байгаа юм. Ам.долларын ханш сүүлийн долоон хоногт дөрвөн төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.
С.ХОНГОРЗУЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.